Thursday, September 27, 2012

Сэтгэлд байдаг дуу






Жилийн өмнөөс би Бурхан луу хандаж залбирч эхэллээ. мэдээж эхэндээ шууд залбираад эхлэхгүй л дээ. Библиэ уншина, магтан дуунууд сонсоно, ном уншина.
Надад нэг сд хадгалагдсаар ирсэн. Пүжэ ах, Амараа эгч 2н"Бурхан Таны хайр ариун, агуу" гээд анхны сд нь байх шүү. Тэр гоё дуунууд дотроос "Бурхан Таны хайр ариун" гээд 5 дахь дуу нь байнга сонсоно. Сүүлдээ энэ дууг сонсохоор л өөрийн эрхгүй уйлмаар болно.
тэгээд залбирч эхэлдэг байлаа. Миний дотор орсон дуу даа. Тэгээд өглөө бүр бас нэг л дууг дуулдаг болсон нь "Эзэн Та миний дотор цэвэр зүрхийг бүтээгээч"..." гэдэг дуу. олон дахин дуулах бүр би орчноосоо тасарсан мэт, шал өөр газар очсон мэт болдог байсан. Энэ дуунд өгүүлсэн шиг би цэвэр зүрхтэй, зөв сүнстэй, Эзэний оршихуйд ойр байхыг л хүсдэг. Зөв хүн л баймаар байна.
Дуу надад маш их нөлөөлдөг.

зүүд



Хүн ер нь яахаараа хар дарж зүүдэлдэг юм болоо?
2000 онд би эмнэлэгт хэвтэж байхдаа "Мастер Маргарита" гэдэг номыг уншиж билээ. Уг нь их агуу зохиол. Уншиж үзсэн хүмүүс бол энэ зохиолд юу гардагийг сайн мэдэх байх. Хэдэн сарын өмнө киног нь үзсэн.
Харин энэ номыг уншаад дуусгасны дараахан тэр шөнөдөө нөгөө айхтар хар муур зүүдэнд орлоо. Хажууд нь нинжа маягаар хувцасласан нүүр амаа тагласан нэгэн хүн миний хоолойг шууд багалзуурддаг юм даа. Хажуугийн оронд хэвтэж байсан охиныхоо нэрийг арай гэж дуудлаа. Тэр намайг сонсохгүй байгаа бололтой. Харин би тэр хар хүнээс "чи хэн бэ?" гэж асуухад тэр гэнэт алга болчихсон. Энэ гэхдээ яг бодитой юм шиг болсон. Би маш тод санаж байлаа. Тэгээд хажуу охиноосоо асуухад "чи намайг дуудаагүй ээ, харин амьсгал чинь давчдаад байгаа юм шиг янцаглаад байсан" гэж хэлсэн.
Би харин нэг хэсэгтээ унтахгүйг хичээсэн боловч нойр маань намайг яалт ч үгүй дийлсэн.
Дахиад л "хар хүн". Яг миний толгой дээрээс харж байсан. Хоолойг маань боож эхлэхэд би "Есүсийн нэрээр залбирч, бүр хашгирч эхэллээ. тэгээд л тэр хар хүн яваад өгсөн. Хажуу орны охин "чи яасан бэ? хамаг хөлс чинь цувчиж, хар дарж зүүдлээ юу?" гэж асуусан.

Маш олон удаа хар дарж зүүдэлдэг. Тэр бүртээ би өөрийн эрхгүй "Есүсийн нэрээр тушааж байна.. гээд л" залбирдаг. Хамгийн гол нь өглөө сэрэх бүртээ зүүдээ маш тод яг бодитоор болсон юм шиг санадаг. Би зүүдэндээ муу сүнстэй тулдаг гэж боддог.Харин байнга шахуу ийм хар дарсан зүүд зүүдлэхдээ би айхаа больсон нь сонин.