Saturday, July 14, 2012

Яагаад Христ гэж?

Яагаад Христ гэж үү?
Олон найз нар маань "чи одоо юун Христ вэ?" гэж хэлдэг. Яагаад Будда биш гэж?
Монгол хүн Буддаг л шүтэх ёстой гэж хэн хэлсэн юм бэ?
Анх Христийн цуглаанд явж эхэлсэн үе минь гэвэл 1992 он. Өсвөрийн техникчдийн ордонд цугладаг байсан Мөнхийн гэрэл гэдэг цуглаанд анх очиж билээ. Христ гэдэг нэрэнд биш зүгээр  найз нарыгаа дагаж явсан. гэтэл хаалгаар нь ороход л дотно сэтгэлээр угтаж авсан нь гоё санагдаж байсан. Түүнээс илүүтэйгээр надад дуу нь их гоё байсан. Урд нь сэтгэлд тийм дотно гоё аялгуутай дуу сонсож байгаагүй мэт.
Харин номлолыг нь сонсоод юуу ч ойлгоогүй.Загалмай гэхээр надад хамгийн түрүүнд оросын булшны дээр хатгадаг хэрээсэн мод л санаанд орж билээ.
Үүнээс нэг  жилийн дараа Үүрдийн Гэгээ цуглаанд явж эхлэхдээ л библийг нарийн заалгаж судалсны дараа жинхэнэ итгэгч болсон.
Яагаад Христ гэж? Тэр бол үхлийг ялсан цор ганц Бурхан. Тэр дахин амилсан. Тэр амьд учраас би Түүнтэй залбиралаараа холбогддог. Тэр амьд учраас надад тусалдаг. Тэр амьд учраас намайг өөрчилдөг. Тэр амьд учраас амьдрал утга учиртай байдаг.
Библийг унших бүртээ амьдралыг өөрөөр хардаг. Бас эмээх сэтгэл төрдөг.

хайр гэдэг...

Бараг л 20иод жилийн өмнө нэгэн найз маань намайг хөдөө ажлаар явах гэж байхад нэгэн захиаг надад өгч билээ. Их л нандигнаж боосон захидлын дугтуйн дээр "Хайр гэдэг дөрөвхөн үсэгний цаана агуу том ертөнц байдаг" гэж бичсэн үг нь сэтгэлд бүр хадагдчихсан. Хайр гэдэг тэр ертөнцөөр аялаж үзэх юмсан гэж бодогдож байсан тэр үеэс хойш бараг л хориод жил өнгөрч.
Хайрыг 3н төрөлд багтаадаг гэдэг дээ.Тэр гурван хайрыг би өөртөө бүгдийг авсан. Жинхэнэ хайран дунд бөмбөрсөн. Харин эргүүлж өгч чадаагүй. Өгөх хэрэгтэй гэж мэддэг ч нэг л сэтгэлд хүрч өгөхгүй байна. Сэтгэл минь нэг л хатуурчихсан юм шигээ.
Хүмүүсийг хайрламаар байна..Ядуу гуйлгачин, өвчин зовлонтой ч бай хамаагүй бүгдийг нь ялгахгүй хайрламаар байна.Хайрын тэр агуу ертөнцөөр аялмаар байна.
Тэр агуу хайр нь хаана байнаааа?