Яагаад Христ гэж үү?
Олон найз нар маань "чи одоо юун Христ вэ?" гэж хэлдэг. Яагаад Будда биш гэж?
Монгол хүн Буддаг л шүтэх ёстой гэж хэн хэлсэн юм бэ?
Анх Христийн цуглаанд явж эхэлсэн үе минь гэвэл 1992 он. Өсвөрийн техникчдийн ордонд цугладаг байсан Мөнхийн гэрэл гэдэг цуглаанд анх очиж билээ. Христ гэдэг нэрэнд биш зүгээр найз нарыгаа дагаж явсан. гэтэл хаалгаар нь ороход л дотно сэтгэлээр угтаж авсан нь гоё санагдаж байсан. Түүнээс илүүтэйгээр надад дуу нь их гоё байсан. Урд нь сэтгэлд тийм дотно гоё аялгуутай дуу сонсож байгаагүй мэт.
Харин номлолыг нь сонсоод юуу ч ойлгоогүй.Загалмай гэхээр надад хамгийн түрүүнд оросын булшны дээр хатгадаг хэрээсэн мод л санаанд орж билээ.
Үүнээс нэг жилийн дараа Үүрдийн Гэгээ цуглаанд явж эхлэхдээ л библийг нарийн заалгаж судалсны дараа жинхэнэ итгэгч болсон.
Яагаад Христ гэж? Тэр бол үхлийг ялсан цор ганц Бурхан. Тэр дахин амилсан. Тэр амьд учраас би Түүнтэй залбиралаараа холбогддог. Тэр амьд учраас надад тусалдаг. Тэр амьд учраас намайг өөрчилдөг. Тэр амьд учраас амьдрал утга учиртай байдаг.
Библийг унших бүртээ амьдралыг өөрөөр хардаг. Бас эмээх сэтгэл төрдөг.
No comments:
Post a Comment