Таны /чиний/ төлөө
Хийхийг хүсэж
байгаа зүйлд нь дагуулж яваасай гэж
Хүмүүстэй уулзаж
ярилцахад нь хамт байгаасай гэж
Хэн нэгэнд
туслахаар явахад нь хүч чадал өгөөсэй гэж
Хайр харуулан
үйлчлэхэд нь халуун сэтгэл өгөөсэй гэж
Энэ өдөр эрхэм
анд таны төлөө эзэн Бурханаасаа би гуйн залбирлаа
Хүч алдан унахад
нь хамгаалан тэвэрч босгоосой гэж
Хатуу ширүүн
соррилтонд нь хувиршгүй итгэлийг өгөөсэй гэж
Хүнд хэцүү
асуудлуудаас нь хүчит гараараа чөлөөлөөсэй гэж
Хорт муу
зуршлуудаас нь холдуулан салгаж яваасай гэж
Энэ өдөр эрхэм
анд таны төлөө Эзэн Бурханаасаа би гуйн залбирлаа
Хамгаас хайртай
хүмүүсийг нь хайрлан сонгож аваасай гэж
Хөөрхөн төрсөн
биенд нь хэрэгтэй бүхнийг өгөөсэй гэж
Хайрлан дурласан
сэтгэлд нь хүсгүй нандин холбоог өгөөсэй гэж
Хэлэх дуртай үгэнд нь халлелү-яах үргэлж байгаасай
гэж
Энэ өдөр эрхэм
анд таны төлөө эзэн бурханаасаа би гуйн залбирлаа
Ахчин сонин
асуултанд нь хамгийн зөв хариултыг өгөөсэй гэж
Хашгиран орилох
дуунд нь хөгжилтэй аялгууг дүүргээсэй гэж
Хоол хүнс
дутагдахад нь хязгааргүй ихээр хангаасай гэж
Хүсэл мөрөөдөл
бүхнийг нь биелүүлж өгөөсэй гэж
Энэ өдөр Эрхэм
анд таны төлөө Эзэн Бурханаасаа би гуйн залбирлаа
Эрдэм ном,
эрхэлсэн ажилд тань Эзэний удирдлага байгаасай гэж
Ээж аав, энхрий
бяцхан үрс тань Эзэний хамгаалалтанд байгаасай гэж
Энд тэнд аялахад
тань, эрч хүч, эрүүл энхийг өгөөсэй гэж
Элдэв зүйлийн гэм
нүглээс эргүүлэн дагуулж яваасай гэж
Энэ өдөр Эрхэм
анд таны төлөө Эзэн бурханаасаа гуйн залбирлаа
Аврал өгсөн агуу
Их Эзэнээс асууж лавлан хөдлөөсэй гэж
Айдс түгшүүрт
автахгүйгээр, амар амгалангаар алхаасай гэж
Алдаа эндэгдэлд
унахгүйгээр, амласнаа биелүүлж яваасай гэж
Ариун Сүнсээр
удирдуулсан, агуу итгэгч болоосой гэж
Энэ өдөр Эрхэм
анд таны төлөө Эзэн Бурханаасаа би гуйн залбирлаа
Эзэний хүсэл
зорилго эрхэм таны амьдралд байгаасай гэж
Энэрэл хайр,
ивээл ерөөлийг хүртсэн нэгэн байгаасай гэж
Эзэний сүр
жавхланг харуулсан итгэлийн баатар болоосой гэж
Эрдэнэсийн гоёмсог
чулуу мэт Эзэний үгээр гэрэлтэж яваасай гэж
Энэ өдөр Эрхэм
анд таны төлөө Эзэн Бурханаасаа би гуйн залбирлаа
No comments:
Post a Comment