АГАПЕ сонин...1996 он
Бяцхан авралын зар тараагч
Энэхүү түүх нь олон жилийн өмнө Хятадын Ман Чви Ра И гэдэг тосгонд болсон явдал билээ. Авралыг зар тараагчийн үүдний өмнө нэгэн бяцхан охин хөгжилтэйеэ тоглож байна. Бүгд л түүнийг "Бяцхан үүл" гэж дууддаг байлаа.
Заримдаа томчуул Бяцхан үүл-д задгай зоосон мөнгө өгдөг байв. Тэр үед Бяцхан үүл дарууханаар талархан мэхийгээд тэнгэрт нисэх мэт аав ээж рүүгээ гүйгээд явчихдаг байлаа. Томчууд түүнийг харах болгондоо инээмсэглэн Бяцхан үүл маань мөнгөөрөө юу худалдаж авдаг бол? чихэр үү эсвэл чихрийн уусмалд дүрсэх алим уу? гэж боддог байжээ. Ман чви ра И тосгоны багачууд чихрийн уусмалд дүрсэн алиманд маш дуртай юмсанжээ.
Бяцхан үүлийн аав ээж нь цагаан арьст Авралын зар тараагчдын ажилд тусалдаг байв. Тэд Эзэн Есүст хайртай байж, үйлчилдэг байсан бөгөөд тосгоных нь хүмүүс хичнээн элэглэн шооловч тэдний бяцхан цуглаан сайн өсөж байлаа.
1945 онд Хятадад байсан бүх Авралын зар тараагчид Хятадыг орхин явах ёстой балсон. Тэр үед олон Христэд итгэгчид шоронд хоригдон асар их гуниг зовлон хавчлага амсч байлаа. Цаг хугацаа урилан өнгөрч сэрүүн намар болов. Тэр үед цагаан арьст Авралын зар тараагч байн байн гэрийн онцгой цуглаан хийж итгэгчдэд дэлхийн олон орны хүмүүсийн аж амьдралын тухай ярьж өгч байлаа. Тэд Энэтхэгчүүдийн ядуу зүдүү амьдрал хийгээд Тэнжис голд гэмийн угаалгыг хийлгэх гэж бүх л хүчээ дайчлан зүтгэж буйг сонссон ба гэмийн угаалгыг хийлгэж чадалгүй горьдлого тасран гэр лүүгээ буцаж буй Энэтхэг хүмүүсийн өрөвдөлт дүр төрхийг мэддэг болсон төдийгүй, Энэтхэгчүүдийн хүндэлж биширдэг худал бурхадуудын тухай сонссон байв. Энэтхэгчүүд санаанд оромгүй олон онгод шүтээнд мөргөдөг байсан бөгөөд тэднээсээ жаахан ч гэсэн тусламж авч чаддаггүйг олж мэдлээ. Бяцхан үүл хүүхдийн цуглаанаасаа нүүр царайгаар өөр энэ Энэтхэг хүмүүсийн тухай сонсжээ. Тэрээр үргэлж гэдэс нь өлсөн гудамжинд хонодог Энэтхэг хүмүүсийн тухай бодох болов. Би тэдний төлөө юу хийх вэ? хэмээн Бяцхан үүл сэтгэлдээ бодон "Би даанч жаахан байна даа" гээд энэхүү бодлоо орхидог байж.
Ингээд өвлийн нэгэн хүйтэн өдөр Бяцхан үүлийн гэрийнхнийхээ бэлэглэсэн бэлгээ, хөрш айлын хүмүүсээс авсан задгай мөнгөө хараад маш баяртай байлаа. Тэрээр дараагийн өдөр нь мөн л авралын зар тараагчийн албан тасалгааны хаалганы өмнө тоглож байлаа. Тэр өдөр Бяцхан үүл жихүүн салхинд цохиулж хүнд ханиад хүрчээ. Удалгүй ээж аав нь энэ зөвхөн ханиад биш хатгаа гэдгийг мэдээд хайрын сэтгэлээр Бяцхан үүлээ асран халамжилж байв. Цуглааны хүмүүс Бяцхан үүлийн эрүүл мэндийн төлөө гуйж байсан боловч Бурхан өөр төлөвлөгөөтэй байлаа. Ээж аав нь хайрт охиноо улам доройтон буйг хараад зүрх сэтгэл нь маш ихээр шаналж байв. Тэд охиныхоо үхэхийг мэдээд санаа зовон хажууд нь суусаар... тэд охиноо асар их хайрлаж байлаа. Удалгүй нэгэн өдөр хэвтэрт орсон Бяцхан үүл гэнэт босч суухад ээж нь маш их гайхан түүнийг тэврэн өөр лүүгээ ойртуулахад Бяцхан үүл сонстох төдийн сул дуугаар "ээж ээ, Бид Аврагч Есүсийн өмнө дахин уулзанаа" гээд ээжийнхээ энгэрт тэврүүлсэн чигээрээ амьсгаа хураажээ.
Хэдэн долоо хоногийн дараа Бяцхан үүлийн ээж нь нэгэн хайрцаг барьчихсан зогсож байлаа. Ээж нь Авралын зар тараагчийн эхнэр өөд алгуур ойртон очингоо нулимс унаган юу ч хэлж ярьж чадахгүй байв. Гэвч ээж нь хүч гарган хайрцагны тагийг онгойлгож намуухан дуугаар ийнхүү өгүүлжээ. Бяцхан үүл маань нас барахынхаа өмнө надаас "Ээж ээ, энэ мөнгөөр Энэтхэг хүүхдүүдэд библи аваад илгээгээрэй" гэж хүссэн юм.Тэд Есүсийн тухай мэдэхгүй тул заавал мэдэх хэрэгтэй" гэж хүссэн юм. Хэсэг хугацаанд дуугүй зогссон Бяцхан үүлийн ээж дахин ам нээж "Охин минь энэ задгай мөнгөнүүдийг цуглуулж байгааг би огт мэдээгүй байсан" гэв.
Бяцхан үүлийн жижигхэн хайрцаг гялтганаж буй мөнгөн зоосоор дүүрэн байлаа. Энэ явдалд сэтгэл нь догдолсон Авралын зар тараагчийн эхнэр тэр мөнгөний хайрцагийг аваад Бяцхан үүлийн хадгалсан мөнгөн дээр мөнгө нэмж Энэтхэг рүү илгээжээ. Бяцхан үүлийн хадгалсан мөнгө бүгд 5 доллар байв. Энэ нь тэр үед Хятадад нилээд их мөнгө байсан юм.
/энэхүү Авралын зарын өгүүллэгийг хүүхдүүд болон
хүүхдийн багш нарт зориулсан RUTH FREY -ийн эмхэтгэсэн номоос орчуулав. /
Оюунбат

No comments:
Post a Comment