2012 он. Би жил бүр төлөвлөгөө гаргадаг. Заримыг нь хийж амжуулна, заримыг нь хийж дуусгалгүй он гаргана. Өдөр хоног яасан ч хурдан өнгөрдөгийн. Бараг юу ч хийж амжаагүй мэт сэтгэл нэг л гунигтай.
Дахиад л нэг жилээр......
2013 он. Цоо шинэ юм хиймээр санагдахын. Шинэ сэтгэлгээ хэрэгтэй байгааг би өөрийнхөө дотроос мэдрээд байна. Харин юуг яаж гэдгэ, бас аргаа олохгүй байгаа юм шиг..
Цоо шинэ амьдралаар амьдармаар санагдахын. Миний амьдрал гэж нэг л хэвийн уйтгартай, хийсэн бүтээсэн зүйл нь хүнд нээх ач холбогдолгүй, зөвхөн үзээд л өнгөрсөн болхоор тэр ч юм уу... Би нэг л өөр зүйлийг хиймээр санагдаад байна.
Хүмүүстэй уулзаж ярилцмаар, найз нартайгаа хөгжилдөж инээмээр, камераа үүрээд орон нутгаар явмаар, ядуу нэгэнд хоол унд хувцас хунараар тусалмаар, бичиг үсэггүй нэгэнд мэддэг зүйлээ заамаар, өндөр уулын оргил дээр сэтгэлээ онгойтол хашгирмаар, тааралдсан хүн мүрт Есүсийн тухай яримаар..... Надад уг нь хийх ажил их байна. Гэвч нэг л юм болохгүй байгаа мэт хөдөлж чадахгүй байхын.
2012 онд хийнэ гэсэн ажлынхаа 70%-ийг хйсэн ч сэтгэл нэг л сонин. Би нэг л өөр амьдармаар байна. Хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун баймаар байна.Өөрийнхөө мэддэгээс илүү ихийг мэдмээр байна. Харин сэтгэл нэг л сонин байна.
No comments:
Post a Comment