Бурханы үг бол толь
Сүнсээрээ
харанхуйд суугч хүн хуурмаг толийг хэрэглэж байдаг. Тэгээд Бурханы
үгээр өөрийн үнэн дүр төрхөө харахын оронд өөртэйгөө төстэй хүн юм уу,
эсвэл өөрөөсөө доор хүнийг харж харьцуулан сэтгэлийн ханамжийг авах
гэдэг. Ийм хүн өөрийгөө үргэлж залуу, бахархмаар болгож харагдуулдаг
хуурмаг толинд дуртай байдаг. Тэгээд жинхэнэ толь болох Бурханы үгийг
тоолгүй дорд үздэг. Энэ бол буруу.
Манай
чуулганд нэгэн эгч хэдэн сар явж байгаад өөр чуулган уруу явсан. Тэр
манай чуулганаас гарахдаа “Энд ихэнх нь залуухан хүмүүс байгаа болохоор
тэдний дунд байх нь намайг тэднээс илүү өрөвдмөөр, хөгшин хүн шиг
харагдуулж байна. Тийм учраас би өөр чуулган уруу шилжихээр шийдлээ”
гэсэн бичгийг үлдээсэн байсан. Түүнийг хаашаа явсныг асуух хэрэггүй биз
ээ. Магадгүй настайчууд их байдаг чуулганд очоо биз. Тэр тэнд өөрийгөө
залуу гэж андууран өөрийнхөө сэтгэлийг тайвшруулж байгаа байх. Бидний
дунд үүн шиг сүнсээрээ өвчилсөн хүн багагүй байна. Миний отгон хүү бага
байхдаа шалгалтандаа муу дүн авчихаад “Ааваа миний хажуу талын хүүхэд 9
алдсан, харин би дөрөвхөн алдсан” гэж аргалдаг байв. Энэ түүний толь
буруу гэдгийг сайн харуулж байна. Бид Бурханы үг хэмээх толийг сайн
харах хэрэгтэй. Хүн энэхүү Бурханы үг хэмээх толинд л өөрийгөө байгаа
чигээр нь нэвт харж чадна. Тиймээс дотоод хүнийхээ хүч чадлыг юунаас
болж булаалгуулснаа оношилж болно. Бурханы үг амьд бөгөөд хүч чадалтай
учраас юу нь өвчилсөн бэ гэдгийг шууд олж, жорыг бичиж өгнө.
No comments:
Post a Comment