Friday, August 10, 2012

Библийн орчуулга монгол хэл дээр

Сонин баримт                                                           АГАПЕ сониноос... 1995 он




"Монголын нууц товчоо" хэмээх алдарт дурсгал бичгийг бичигдсэнээс хойш тийм ч их удалгүй Библи судрын анхны монгол орчуулгыг хийсэн тухай мэдээ ч байдаг. Тухайлбал:
"Шинэ гэрээ" болон "Дуулал"-ыг Тартаруудын нийтлэг хэл рүү орчууллаа гэж Поп Николас 4-ийн Хубилай хааны дэргэд сууж байсан элч Монтэ Карино монголын хааны нийслэл Камбулагаас /Ханбилэг/ 1306 оны 1 сарын 13нд бичсэн захидалдаа дурдсан байдаг аж. Библийн монгол орчуулгын талаар мөн Поп Бенедикутын 1335 онд бичсэн захидалд дурдсан нь бий гэнээ.
Байгал нуураас баруун тийш суудаг Буриадуудыг эс тооцвол Монголчууд нь загалмайн ертөнцөд багтдаггүй ч гэсэн Библи судрыг төрөлх хэл рүүгээ орчуулах явдал тэдний дунд уламжлал болж иржээ. Библи судрын монгол орчуулгын анхны хэсэг 1815 онд Халимагт гарч, залгаад сонгодог монгол бичгээр 1819 онд хэвлэгдсэн байна.


Дараа нь Халхад 1872 онд, Буриадад 1909 онд тус тус хэвлэгджээ. Дээр дурьдсан 14-р зууны үеийн орчуулга хэдийгээр одоо болтол олдоогүй боловч Библи судрын орчуулга нь монголын соёлд түүний анхны бичиг дурсгалын нэгэн болж орсон түүхтэй гэж эрдэмтэд үздэг байна.

No comments:

Post a Comment