Saturday, August 11, 2012

Уулзалт

Түрүү 7 хоногт нэг гоё уулзалт боллоо.
1992 оноос хойш хамтдаа Үүрдийн Гэгээ цуглаанд явж байсан нэг үеийн эмэгтэйчүүд.
Ихэнх нь надаас ганц хоёроор эгч боловч яагаад ч юм хүндлэл төрүүлмээр хүмүүс байдаг болхоор эгч гэж дуудаад сурчихсан.
Нэг кафед бие биенийхээ царайг удаан хараагүй хүмүүс орилолдоод л, "яг хэвээрээ байна ш дээ" гэж дуу алдацгаана.
Тэр үед яагаад ч юм 1992-1996 оны хооронд ганц хором ч болтугай очмоор санагдаж билээ.
"Үүрдийн Гэгээ" цуглаан маань тэр үедээ хамгийн их хүнтэй хамгийн эрч хүчтэй өргөн үйл ажиллагаа явуулдаг байсан. Наадмийн дараагаас л хөдөө орон нутаг руу баг болоод бүтэн сараар явж шинэ сүм цуглаан байгуулах, гудамжаар нь хүмүүст Есүсийн талаар ярьж, орой болхоор "Есүс" кино гаргадаг байлаа. Томилолтоосоо ирсний дараа цуглаан дээрээ тайлангаа тавина.
Тэр үед Библийн "Хуучин гэрээ" орчуулагдаагүй байсан болхоор Мягмар гариг бүр хуучин гэрээний хичээл гэж ордог байж билээ.
Хөгшин залуугүй их хөдөлгөөнтэй, ямар ч ажил даалгасан чин сэтгэлээсээ хийнэ. Залуу насны эрч хүчээ гэж...
Одоо ч гэсэн тэр эрч хүч нь алдагдаагүй байгааг сая уулзалтаараа хараад сэтгэл их догдолж байсан.
Энэ уулзалтаараа л би өөрийгөө яг юу хүсээд байгаагаа мэдэж олж авсан.
Сар бүр тэр эрч хүчтэй найз, эгч нартайгаа уулзана гэхээр дэндүү сайхан байна.
Тэр их эрч хүч, баяр хөөр, урам зоригийг өгч байдаг Есүс Тандаа талархая.

No comments:

Post a Comment