Би гэдэг хүн өөрт таалагдсан юу л байна тэрийгээ хаачилж авч хадгалах дуртай нэгэн. Манай цуглаанд шүлгээр амьсгалдаг нэг охин байсан. Нэр нь Отгоо. Зарим нэг шүлэг нь дуу болоод манай "Халлелүяа" магтан дууны хэсэг дуулдаг байсан. Харин саяхнаас би өөрийн олон жил дарагдсан бичиг цаасаа эмхэлж байгаад Отгоогийн шүлэгнүүдийг оллоо. Тэгээд ямар ч байсан блогтоо оруулая гэж бодлоо. Уншаад үзээрэй. тэгээд дахиад уншаад үз.
Өчүүхэн би...
Би - ятгын чавхдастай хамт уянгалагдан хөглөгдөх магтаалын өргөл
Би - Петрийн нулимстай хамт бөмбөрөх үнэн гэмшил
Би - Аврахамын хүүгээ өргөсөн итгэлийг залбиран гуйгч
Би - Эзэнээс ирсэн энэ дэлхий дэх ариусагч
Би - нүгэлтэн ч Эзэнээр зөвтгөгдсөн амьд өргөл
Би - зөвтгөгдсөн амьдралаараа төөрөгчийг ухааруулагч нэгэн
Би - өөрийн амьдралын өчүүхэнийг болов золин Эзэнд өргөгч
Би - ойроос үл харагдах сүүмэлзэх дөл бус
Би - холоос ч гялалзан тодрох гал
Би- Ариун Сүнсээр шатаагдан тасралтгүй залбирах охин нь
Би- бусдын төлөө амиа өгөх хайрыг Түүнээс гуйх өчүүхэн..
No comments:
Post a Comment