Wednesday, November 7, 2012

Бурханы үг бол толь


Сүнсээрээ харанхуйд суугч хүн хуурмаг толийг хэрэглэж байдаг. Тэгээд Бурханы үгээр өөрийн үнэн дүр төрхөө харахын оронд өөртэйгөө төстэй хүн юм уу, эсвэл өөрөөсөө доор хүнийг харж харьцуулан сэтгэлийн ханамжийг авах гэдэг. Ийм хүн өөрийгөө үргэлж залуу, бахархмаар болгож харагдуулдаг хуурмаг толинд дуртай байдаг. Тэгээд жинхэнэ толь болох Бурханы үгийг тоолгүй дорд үздэг. Энэ бол буруу.



Манай чуулганд нэгэн эгч хэдэн сар явж байгаад өөр чуулган уруу явсан. Тэр манай чуулганаас гарахдаа “Энд ихэнх нь залуухан хүмүүс байгаа болохоор тэдний дунд байх нь намайг тэднээс илүү өрөвдмөөр, хөгшин хүн шиг харагдуулж байна. Тийм учраас би өөр чуулган уруу шилжихээр шийдлээ” гэсэн бичгийг үлдээсэн байсан. Түүнийг хаашаа явсныг асуух хэрэггүй биз ээ. Магадгүй настайчууд их байдаг чуулганд очоо биз. Тэр тэнд өөрийгөө залуу гэж андууран өөрийнхөө сэтгэлийг тайвшруулж байгаа байх. Бидний дунд үүн шиг сүнсээрээ өвчилсөн хүн багагүй байна. Миний отгон хүү бага байхдаа шалгалтандаа муу дүн авчихаад “Ааваа миний хажуу талын хүүхэд 9 алдсан, харин би дөрөвхөн алдсан” гэж аргалдаг байв. Энэ түүний толь буруу гэдгийг сайн харуулж байна. Бид Бурханы үг хэмээх толийг сайн харах хэрэгтэй. Хүн энэхүү Бурханы үг хэмээх толинд л өөрийгөө байгаа чигээр нь нэвт харж чадна. Тиймээс дотоод хүнийхээ хүч чадлыг юунаас болж булаалгуулснаа оношилж болно. Бурханы үг амьд бөгөөд хүч чадалтай учраас юу нь өвчилсөн бэ гэдгийг шууд олж, жорыг бичиж өгнө.

1:1 библийн хичээл хэрхэн хийх вэ?


"Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,...” (Матай 28:19)
Дагалдагчийг өсгөх ажилд “юуг заах вэ?” гэсэн сургалтын агуулга нь чухал боловч, “хэрхэн заах вэ?” гэсэн практик аргачлал ч бас чухал байдаг. Гэвч эдгээрээс илүү чухал хүчин зүйл нь “багш” өөрөө байдаг билээ. Сайн мод л сайн үр жимс төрүүлдгийн адилаар зөвхөн сайн багш л сайн шавийг төрүүлдэг. Энэхүү зарчим нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дагалдагч бэлтгэхэд ч мөн хэрэгждэг. Өнгөцхөн харвал, асуудлууд нь зөвхөн хоньдод байдаг мэт санагдавч, сайтар нягталж үзвэл асуудлын бараг 90% нь хоньчноос хамааралтай байдаг байна. Тэгвэл хоньдод хандах хоньчны хандлага ямар байх хэрэгтэй вэ?


1.     Нэгийг харьцах нэгээр дагалдагч бэлтгэхийн утга учир     

Нэгийг харьцах нэгийн үйлчлэл



Зохиогч: Др.Ан Жосе
Түлхүүр ишлэл: Иохан 12:24


“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.”


Орчуулсан: С.Баатарзул © http://tulguur.blogspot.com
Саяхан нэгэн Фараоны Пирамидаас улаан буудайн нэгэн үр олджээ. 3000 гаран жилийн өмнөх үр одоо болтол байж байгааг мэдэхэд гайхмаар байлаа. Гэвч энэ үр хэзээ ч газар унаж, үхээгүй бөгөөд энэ олон жилийн турш ганцаараа үлдсэн нь харамсалтай байлаа. Хэрвээ энэ үхсэн бол хэдэн сая тонн улаан буудайг боловсруулж энэ дэлхий дээрх олон хүмүүсийг хооллох байсан нь лавтай.
Нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь үхэж, үлэмж их үр жимс гаргасан Есүсийг дуурайх явдал юм. Бурхан бидний хүн нэг бүрт улаан буудайн нэгэн үр шиг нэгийг харьцах нэгийн библийн багшаар “өөрийгөө үхүүлэн” амьдрахад туслах болтугай. Ингэснээр Бурхан Германы үйлчлэлийг хоёр дахин өсгөж, Европ тивийг дэлхий даяар илгээлтийн эздийг илгээдэг тив болгон сэргээх болтугай.

Нэгэн итгэгчийн түүхээс их урам авлаа...

Урьд шөнө Диетрих Бонхоеферийн тухай кино үзлээ. Бурханы үгийн дагуух зөвт байдлыг эрэлхийлэх түүний хүсэл тэмүүлэл гүн сэтгэгдлийг үлдээлээ. 


Теологич, пастор байсан тэрээр 1930-аад оноос эхэлсэн нацистуудын социалист хөдөлгөөн болон түүнийг толгойлогч Гитлерийн эсрэг тэмцэгч Герман пастор байсан гэдгээрээ алдаршсан нэгэн юм. Гэхдээ түүний тэмцлийн талаар түүхийг үзвэл тэрээр зэвсэг барьж юм уу, эсвэл улс төрийн өнцгөөс асуудалд хандаж, тэмцсэнгүй. Харин өөрийгөө Бурханаар томилогдсон эш үзүүлэгч, апостл гэж тунхаглаж, тэр байтугай католик сүмтэй тохиролцоонд хүрч хүлээн зөвшөөрүүлсэн Гитлерийн бурангуй тунхаглал болон үйлдлийн эсрэг үнэний үгийн зөв байдлын төлөө тэмцжээ. Гитлер өөрийгөө герман үндэстнийг босгон сэргээж, еврейчүүдийн дарлалаас чөлөөлөхөөр илгээгдсэн Бурханы элч хэмээн тунхаглаж, түүгээр ч зогсохгүй Есүсийн тунхаглаж байсан чөлөөлөлтийг өөртэйгөө холбон тунхаглаж байжээ...

Бонхоеферийн үнэний төлөөх тэмцэл эцсийн сүүлд түүнийг үхэлд хөтөлсөн юм. Хэдий түүний эргэн тойронд байсан хүмүүс нь Гитлерийг бөмбөг тэслэн алах хуйвалдаанд оролцож, түүнийг бас тэдэнтэй нэгдэхийг уриалсан ч тэрээр хүлээн авахаас эрс татгалзжээ. Үнэндээ л Христийн үгийг дагах түүний зүрх сэтгэл ороо бусгаа тэр үед шижир алт мэт хичнээн үнэ цэнэтэй байгаа вэ...

Тэр итгэсэн... Итгэлээ ч тунхагласан... Тунхагласнаараа ч амьдарчээ... Алдрын титэм түүнийх...
Posted by

Tuesday, November 6, 2012

Там ба диваажин


Үзээд сэтгэл эвгүй болж байна. Миний хайртай бүх хүмүүс Есүст итгэвэл ямар сайхан бэ?
Би тэднийхээ төлөө залбирсаар байх болноо. Хамтдаа диваажинд очмоор байна.

Saturday, November 3, 2012

Нигүүлсэл

Өөрсдийн хүч чадал минь барагдаж дуусах үед
Өршөөлт Аав минь биднийг үргэлж дүүргэж өгдөг
Түүний хайрт нигүүлсэлд хэмжээ хязгаар үгүй
Түүний хүч чадлыг хэмжээлээд огт барахгүй
Христ Есүс доторх хэмжээлшгүй баялгаараа
Хүн бүхэнд Тэр өгсөөр өгсөөр өгсөөр байдаг
           
       Тиймээ, энэ бол  НИГҮҮЛСЭЛ