Wednesday, November 7, 2012

Нэгийг харьцах нэгийн үйлчлэл



Зохиогч: Др.Ан Жосе
Түлхүүр ишлэл: Иохан 12:24


“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.”


Орчуулсан: С.Баатарзул © http://tulguur.blogspot.com
Саяхан нэгэн Фараоны Пирамидаас улаан буудайн нэгэн үр олджээ. 3000 гаран жилийн өмнөх үр одоо болтол байж байгааг мэдэхэд гайхмаар байлаа. Гэвч энэ үр хэзээ ч газар унаж, үхээгүй бөгөөд энэ олон жилийн турш ганцаараа үлдсэн нь харамсалтай байлаа. Хэрвээ энэ үхсэн бол хэдэн сая тонн улаан буудайг боловсруулж энэ дэлхий дээрх олон хүмүүсийг хооллох байсан нь лавтай.
Нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь үхэж, үлэмж их үр жимс гаргасан Есүсийг дуурайх явдал юм. Бурхан бидний хүн нэг бүрт улаан буудайн нэгэн үр шиг нэгийг харьцах нэгийн библийн багшаар “өөрийгөө үхүүлэн” амьдрахад туслах болтугай. Ингэснээр Бурхан Германы үйлчлэлийг хоёр дахин өсгөж, Европ тивийг дэлхий даяар илгээлтийн эздийг илгээдэг тив болгон сэргээх болтугай.

1. Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн эх гарвал
а. Библи дэх эх сурвалж
Нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь бүх ертөнцийг аврах Бурханы стратеги юм.
Хүний уналтын дараа Бурханы зүрх сэтгэлд дэлхий дээрх бүх гэмтнүүдийг аврах нэгэн мастер төлөвлөгөө, нэгэн том зураглал байлаа. Харин Төгс Хүчит Бурхан өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэх маш хачирхалтай аргыг хэрэглэсэн нь нэгийг харьцах нэгийн үйлчлэл байсан юм. Яагаад нэгийг харьцах нэгийн харилцаа, эсвэл нэг хувь хүн маш чухал гэж?
1 Коринт 15:21 дээр ийнхүү өгүүлжээ. “Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ.” Бид нэг хүнийг үл ойшоодог. Гэвч нэг хүн гэдэг бол нэгхэн хүн төдийхөн биш юм. Нэг хүн бүх дэлхийд нөлөөлж чадна. 22-р ишлэл бидэнд нэг хүн болон “бүгд”-ийн хоорондох уялдааг харуулж байна. “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.” Энэ нь бидэнд “бүгд” “нэг”-ийн дотор агуулагдаж, “нэг” нь “бүгд” болж буйг илэрхийлж байна.
Энэ маягаар Библи бүхлээрээ нэгийг харьцах нэгийн тухай өгүүлдэг. “Ганц хүнээр дамжуулан Бурхан бүгдийг авардаг.” Энэ бол нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн гол утга юм.
Энэхүү парадигмыг Библи бидэнд дахин дахин өгүүлдэг; дэлхий дээрх бүх хүмүүсийг ерөөхийн тулд Бурхан насан өндөр болсон нэг хүн Абрамыг сонгосон. Бүх ертөнцийн төлөө жижиг үндэстэн Израилийг Бурхан сонгосон. Египетэд байсан 2 сая еврей боолчуудыг аврахын тулд Бурхан нэг хүн Мосег 80 жилийн турш дасгалжуулан бэлтгэсэн. Эцэст нь дэлхий дээрх бүх хүмүүсийг аврахын тулд Бурхан малын тэвшинд нэгэн бяцхан хүүг илгээсэн нь бидний Аврагч Есүс Христ байсан.
Шинэ Гэрээн дэх Есүсийн үйлчлэл нь ч мөн дийлэнхдээ нэгийг харьцах нэгийн үйлчлэл байлаа: Никодем, Самарийн эмэгтэй, Закхай, зуутын дарга, Синагогийн ахлагч, цус алддаг бузар өвчтэй эмэгтэй, чөтгөрт эзэмдүүлсэн хүн... Есүс дагалдагч нарынхаа ихэнхийг нэг, нэгээр нь дуудсан. Тэрээр жирийн амьдралаараа дамжуулан тэдэнтэй олон удаа нэгийг харьцах нэгийн хичээлийг хийдэг байсан. Үүний үр дүнд тэд бүхэлдээ ус байснаа дарс болтлоо өөрчлөгджээ. Тэд жирийн загасчдаас хүмүүсийн загасчид болон өөрчлөгдсөн. Нэгийг харьцах нэгийн үйлчлэл бол бид өдөр тутмын амьдралдаа Есүсийн амьдралыг дуурайх явдал юм. Нэгийг харьцах нэгээр дамжуулан бид Есүсийг сурч, Түүн шиг болон өөрчлөгдөж байдаг. Нэгийг харьцах нэгийн библийн хичээл биднийг Библи рүү болон Есүс рүү эргүүлэн авчирдаг.
б. Чуулганы түүхэн дэх эх сурвалж
Нэгийг харьцах нэгийн үндсэн дээр Есүс Саултай хувьчлан уулзсан. Харь үндэстний ертөнцийг бүхэлд нь өөрчлөхийн тулд Тэрээр Паулыг сонгосон. Паул Тимотыг 2 Тимот 2:2-т “Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга” гэж сурган босгосон. Нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь ч мөн бусдад заах чадвартай итгэмжит хүмүүсийг босгоход чиглэгддэг.
Филип ч Етиопын тайган амбантай нэгийг харьцах нэгийн хичээлийг хийсэн. Филипийн нэгийг харьцах нэгийн библийн хичээл ердөө 2 цаг хүрэхгүй хугацаанд л болж өнгөрсөн. Гэвч өдгөө бид Етиоп улс бүс нутагтаа сүүлийн 2000 жилийн турш мусульман хөршүүдийнхээ нөлөөнд ороогүй цорын ганц христитгэлт улс болсныг харж болно. Нэгийг харьцах нэгийн ганцхан хичээл ч гэсэн бүхэл бүтэн нэг улс гүрнийг өөрчлөгдөхөд нөлөөлдөг юм. Агуйг эс тооцвол нэгдүгээр зууны үеийн христитгэгчдэд өнөөгийн биднийх шиг чуулганы байр байсангүй. Тэд хаа явсан газар бүртээ маш олон нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг гэртээ хийж байлаа. Тэдний хийсэн нэгийг харьцах нэгийн библийн хичээлүүдийн үр дүнд 300 жилийн дотор Ром улс Христитгэлт хаант улс болон өөрчлөгдсөн.
Тэгээд юу болов? Христитгэгчдэд ямар ч аюул занал, хавчлага тулгарахаа болив. Маш олон хүмүүс христитгэгчид болж, чуулган ч баян болов. Тэгээд дараа нь Папуудын нэгэн болон Клемент чуулганыг тахилчид (прийст ч гэж нэрлэдэг, орч.) болон жирийн итгэгч буюу чуулганы жирийн гишүүн гэсэн хоёр бүлэгт хуваажээ. Тэр цагаас эхлэн зөвхөн тахилчид л Бурханы үгийг бусдад заах эрхтэй болж, харин бусад жирийн гишүүдийн хувьд ердөө чуулганы сандал дээр тухлан суугаад тахилчдыг сонсохоос өөр зүйлгүй болжээ.

Энэ байдал хэр удаан үргэлжлэв ээ? Энэ байдал Мартин Лютерын шинэчлэл хүртэл үргэлжилсэн юм. Итгэгчид бүгд тахилч нар юм гэдгийг Лютер тунхаглаж байлаа. Бүх итгэгчид Бурханы үгийг тунхаглах ёстой. Гэвч өнөөг хүртэл чуулганууудад, ялангуяа Солонгосын чуулгануудад дээрхтэй адил 2 бүлэгт хуваагдах хандлага түгээмэл байсаар байна.
Үүнийг бид юугаар зүйрлэх вэ? Зүйрлэвэл чуулган нисэх онгоцтой адил юм. Пастор нь нисэгчтэй адил бол чуулганы ажилчид нь онгоцны үйлчлэгчидтэй, харин чуулганы гишүүд нь зорчигчидтой адил юм. “Зорчигч та бүхэн суудлынхаа бүсийг бүсэлнэ үү. Би та бүхнийг очих газарт чинь аюулгүй хүргэх болно” гэж нисэгч хэлдэг. Зорчигчдын хийх зүйл нь хоол идэх, кино үзэх эсвэл унтах л байдаг. Түүнчлэн пастор ч гэсэн яг нисэгчтэй адилхан ажил хийдэг. Тэрээр чуулганы гишүүдийг зорчигчидтой адилхан юу ч хийлгүй зөвхөн долоо хоногт нэг л удаа номлол сонсохоор ирдэг л болгодог. Эцэстээ пастор чуулганыг бүхэлд нь Бурханы хаанчлалд оруулах болно гэсэн дүгнэлтийг тэд хийдэг. Тэгэхээр жирийн итгэгчид Бурханы үгийг тунхаглах, заах ажилд оролцох шаардлагагүй гэж боддог. Үгүй ээ! Иймэрхүү маягаар цаг их алдсан.
Харин Бурхан өөрийнхөө чуулганыг ийм байхаар байгуулаагүй юм. Бурхан бүх итгэгчдийг авралын ажилд оролцохыг хүссэн. Пастор бол чуулганыхаа гишүүдэд жинхэнэ удирдахуйн илэрхийлэл болсон нэгийг харьцах нэгийн үйлчлэлд оролцох боломжийг олгодог хүн юм. Англи хэлэнд удирдахуй гэдэг үг нь leadership гэсэн үгээр илэрхийлэгдэх бөгөөд энэ нь leader (удирдагч) болон ship (усан онгоц) гэсэн хоёр үгийн нийлэмжээс бүрдсэн мэт харагддаг. Эндээс улбаалан зүйрлэвэл жинхэнэ удирдахуй нь усан онгоцны удирдагчтай адил юм. Усан онгоцны ахмадын ажил нь удирдамж өгөх явдал байдаг. Тэрээр багийн гишүүд буюу далайчин тус бүрт өөр өөрийн ажил үүргээ хийхэд нь тусладаг. Нэг нь түлхүүрүүдийг хариуцаж байдаг бол өөр нэг нь сэлүүрдэх, бас өөр нэг нь далбааг өргөж буулгах зэргээр хүн бүрт хийх ажил бий. Залхуурч суух газар усан онгоцон дээр хэнд ч олдохгүй. Үүний нэгэн адилаар нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь чуулганы бүх гишүүдийг Бурханы ажилд оролцоход хүргэдэг юм.
Эдгээр нь хоорондоо ямар их ялгаатай байгааг хараач! Пастор л ганцаараа маш шаргуу ажилдаг чуулган удаан өсөх болно. Харин нэгийг харьцах нэгийн үйлчлэлд хүн бүр оролцдог чуулган зайлшгүй хурдан сэргэж, хүссэн хугацаандаа үйлчлэлээ хоёр дахин өсгөх болно.
в. Нэгийг харьцах нэгийн хэрэглээ дэлхийд
Энэхүү нэгийг харьцах нэг нь энэ дэлхийд ч хэрэглэгддэг бөгөөд өөрийн салбартаа шилдэг нь болоход тэдэнд тусладаг. Агуу зураач болохын болохын тулд та Парист очиж агуу зураачийн удирдлага доор суралцах хэрэгтэй. Хамгийн шилдэг хөгжимчин болохын тулд та Боннд юмуу, эсвэл Венд, үгүй бол Нью-Иорк дахь Жулиадад очсон нь дээр. Хэний удирдлага доор заалгаж хөгжим сурах нь маш чухал юм. Тамирчид ч гэсэн сайн дасгалжуулагчийн удирдлага доор дасгалжуулагдах хэрэгтэй. Нэгэн Олимпийн наадамд Гимнастикийн төрөлд нэгэн хөөрхөн Америк охин алтан медаль авсан юм. Гэтэл тэр охин АНУ-д цагаачилсан хятад гимнастикчийн удирдлага доор нэгийг харьцах нэгээр ганцаарчлан бэлтгэгдсэн учраас алтан медаль хүртэж чадсан байлаа. Дорнын нууцлаг тулааны урлаг ч гэсэн зөвхөн агуу мастеруудын сонгосон шавь нартаа л нууцлан зааж үлдээж байсны үр дүнд л өдгөө хүртэл оршсоор байгаа билээ. Би ч гэсэн Докторын зэрэг авахын тулд Тринитигийн Профессор Робертын (Professor Robert of Trinity ) нэгэн адил нэрд гарсан илгээлт судлаач (missiologist) Вийтон Их Сургуулийн Др.Скотт Маврью (Dr. Scott Maureau of Wheaton University), Индонезид 30 жил илгээлтийн эзнээр (миссионер) ажилласан илгээлт судлалын тэнхмийн эрхлэгч, зөвлөгч Др.Ли Өн Мүү (Dr. Eun Moo Lee) нараас нэгийг харьцах нэгээр суралцсан. Вест Пойнтын Цэргийн Академид (West Point Military Academy) сонсогчдын дунд ч гэсэн нэгийг харьцах нэгийн харилцаа байдаг. Хоёрдугаар курсын оюутан бүр долоо хоногт нэг удаа нэгдүгээр курсын нэг юм уу хоёр оюутантай уулзана. Нэгийг харьцах нэгээр дамжуулан тэд академийн амьдралд тулгарах аливаа асуудал бэрхшээлийг даван туулахад нь тусална. Өнөөдөр ч гэсэн худалдааны ертөнцөд нэгийг харьцах нэгийн маркетингэд маш чухал ач холбогдлыг өгсөөр байна.
Түүнчлэн нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь бидний үйлчлэлийг улам чанаржуулдаг. Энэ нь бусад хүмүүсийг бусдад заах чадвартай болгон хөгжүүлдэг. Энэ нь өсөн үржих шинж чанартай. Өөрөөр хэлбэл, нэгийг харьцах нэг нь нэг хүн, нэг чуулган, нэг сургууль, нэг хот, нэг улс, нэг тив, улмаар бүх дэлхийг хамран өргөжин тэлдэг.
Энэ хүртэл би Бурханы стратеги болох нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн Библи дэх хийгээд чуулганы түүхэн дэх эх сурвалжийн талаар болон энэ арга нь энэ дэлхийн хамгийн амжилттай арга гэдгийг өгүүллээ. Харин одоо бүгдээрээ бодит ертөнц хийгээд Бурханы тогтоосон уг мөн чанарын доторх нэгийг харьцах нэгийн үр нөлөөний талаар авч үзье.
2. Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн идэвхтэй байдал
Нэгийг харьцах нэгийн Библийн хичээлийн үр дүн нь үржвэрээр үржин олшроход оршдог. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхвэл энэ нь зөвхөн ганц үрийг ч бус харин үй олон үрийг төрүүлдэг. (Иохан 12:24)
Математикт тоог өсгөх хоёр арга байдаг. Энэ нь нэмэх болон үржих арга буюу арифметик прогресс болон геометр прогресс юм. Арифметик прогресс гэдэг нь жил бүр 10-аар нэмэгдэж байлаа гэхэд хоёр дахь жилдээ 20, гурав дахь жилдээ 30 гэх мэтээр өсөн нэмэгддэг. Арван жилийн дараа гэхэд энэ нь 100, 20 жилийн дараа 200, 30 жилийн дараа 300 болон өсөх болно.
Харин хэрвээ та геометр прогрессийг хэрэглэн өсгөвөл энэ нь дараах маягтай байх болно. Эхний жил энэ нь 10 биш харин 2, хоёр дахь жилдээ 20 биш харин 4, гурав дахь жилдээ 30 биш харин 8, түүнчлэн 16, 32 гэх мэтээр өссөөр 6 дахь жилдээ энэ нь 60-аар илүү гарч 64 болно. Дараа жил нь 70 биш 128, тэгээд 256, 512, 1024 болох болно. 10 жилийн дотор энэ нь 100 биш, харин үүнээс 10 дахин их болж 1024 болно. Энэ мэтээр цааш үргэлжилбэл 21 жилийн дотор энэ нь 1,25 сая болж, 30 жилийн дотор энэ нь хэдий хэр томрохыг би хэлж чадашгүй нь.
Бурханы нэгийг харьцах нэгийн үйлчлэл бол арифметик прогресс биш, харин геометр өсөлт юм. Бурхан энэхүү үржвэрээр үржин олшруулах аргаа Өөрийн бүтээсэн байгаль дэлхийдээ ч мөн хэрэглэсэн. Эсүүд ч геометр прогрессоор өсдөг. Нэг эс 2 болон хуваагдаж, дараа нь 4, тэгээд 8, 16, 32 гэж явсаар 10 дахь үедээ аль хэдийн 1024 болсон байдаг.
Физикт ч мөн ийм байдаг. Атомын бөмбөгийн зарчим ч дээрхтэй адил байдаг. Атомын бөмбөгийн нууц нь хослол юм. Энэ нь нэг атомаас эхэлдэг. Нэг атомд л хүчдэл (цохилт) өгөхөд энэ нь өөр атомыг цохиж, тэр нь мөн цааш бас өөр нэг атомыг цохиж явсаар сая сая атомууд бие биенээ цохисноор энэ нь айдас төрүүлэм атомын тэсрэлт болж бүхэл бүтэн хотыг ч устгадаг.
Нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь ч сүнслэг ертөнц дэх Бурханы геометрийн өсөлтийн арга юм.
Үүнийг бид өөрийн чуулганыхаа өсөлтөд ашиглаж болох юм. Бусдад зааж сургахыг заалгүйгээр зүгээр л хүмүүсийг авчрах нь яг арифметик өсөлттэй адилхан юм. Энэ арга нь хүмүүсийг бүтэнсайны итгэгчид болгодог. Хэрвээ та жил бүр 10 хүнийг Эзэн рүү авчирлаа гэвэл та үнэхээр агуу ажил хийсэн хэрэг. Гэвч тэд 30 жил чуулганд хамрагдан явсан ч ганц үр хэвээрээ л байх болно. Энэ нь чуулганы өсөлтийг арифметик маягтай л болгодог.
1960-аад оны үед Др.Ли Самуел болон Сара Бэрри нар ихэнх Солонгос чуулганы удирдагчдаас өөр байлаа. Тэд Бурханы үгийг коллежийн оюутан залуучуудад зааж байлаа. Тэгээд олон оюутнууд нэгийг харьцах нэгийн Библийн багш нар болцгоосон. Тэд явж өөрсдийн коллежууд дээр бусдад ч мөн Библийг заадаг байв. Тэр үед тэд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Нэгэн теологийн профессор хүртэл нэгэн оюутандаа “Би сүүлийн 20 жилийн турш теологийн багш хийж байгаа хэрнээ нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийхээр зориглож чадахгүй байхад, чи хоёрдугаар курсын жирийн нэг оюутан хэрнээ яаж Библи заахаар зориглож байна аа!” хэмээн загнаж байжээ. Энэ бол 1960-1990-ээд оны үеийн уур амьсгал юм. Бусад улсууд руу илгээгдсэн манай илгээлтийн эзэд хаана ч очсон нэгийг харьцах нэгийн үйлчлэлээ эхэлж байлаа. Тэд ч мөн адилхан иймэрхүү эсэргүүцэлтэй тулгардаг байсан.
Гэхдээ UBF (University Bible Fellowship – Оюутны Библийн Цуглаан)-ийн илгээлтийн эзэд ямар ч тохиолдолд ч очсон газар бүрдээ нэгийг харьцах нэгийн үйлчлэлээ үргэлжлүүлсээр байсан юм. Тэд удаан боловч нэг нэгээр нь Библийн багш нарыг босгосоор байлаа. Энэ жил Бурхан 3400 хүнийг Пурдьюгийн конференцэд (Purdue conference 2008 in USA) ирүүлсний дийлэнх нь нэгийг харьцах нэгийн библийн багш нар байлаа. Одоо тэд өөрсдийн үйлчлэлийн талбартаа буцаж очоод үйлчилж байгаа. Бид энэ намрын семистерт л гэхэд нэгийг харьцах нэгийн үйлчлэл нэг бүрээр дамжуулан агуу сэргэлт болохыг харах болно. Нэгийг харьцах нэгийн арга нь дэлхийн илгээлтийн төлөөх Бурханы мэргэн ухаан бөгөөд стратеги мөн гэдгийг Бурхан нэгэнт батлан харуулсан.
Хожим нь зарим чуулганы пасторууд нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг өөрсдийнхөө чуулгандаа нэвтрүүлж эхэлсэн. Одоогоор Өннүри чуулган (Onnuri church, South Korea), Саран чуулган (Sarang church, South Korea), Чикагогийн Солонгос чуулган (Chicago Korean church, USA) болон өөр хэд хэдэн чуулганууд нэгийг харьцах нэгийн аргыг өөрсдийн чуулгандаа сүүлийн 15-25 жилийн туршид хэрэглэж байна. Өннүри чуулган л гэхэд 3000 гаран нэгийг харьцах нэгийн библийн багштай болжээ. Германд ирэхийнхээ өмнө би “Латин Америкийн стратегийн 5-р конференц”-д оролцсон. Энэ конференцэд олон Солонгос чуулгануудаас илгээгдсэн 50 гаруй ахмад илгээлтийн эзэд оролцсон байлаа. Тэд зөвхөн хичнээн чуулган тэд тарьж чадах, хичнээн хүнийг тэд Библийн сургуульд сургаж чадах талаар л ярьцгааж байлаа. Тэдний стратеги болох нүдэнд ойр харагдаж байгаа олон төслүүддээ л тэд анхаарал тавьж байлаа. Харин миний гайхшралыг нэгэн зүйл төрүүлсэн нь тэдний дийлэнх нь “дагалдагч бэлтгэх” талаар энэ жилийнхээ л стратегийг тэд хуваалцаж байлаа. Би UBF чуулганыхаа дагалдагч бэлтгэх арга болох нэгийг харьцах нэгийн стратегийн талаар хуваалцсан. Конференцийн 4 өдрийн эцэст бид хэний стратеги нь хамгийн сайн болох талаар санал хураахад тэд нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг сонгосон юм. Тэгээд би алтан медаль, 300 долларын данс бүхий ном худалдан авах картын хамтаар гардан авсан. Энэ бол илүү олон чуулганууд ирээдүйд өөрсдийн чуулганаа геометрийн аргаар өсгөх нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг хэрэгжүүлэх болно гэсэн сайны тэмдэг юм. Бурхан нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг зөвхөн Солонгос чуулгануудад ч төдийгүй энэ дэлхий дээрх Бурханы бүх чуулгануудад хүртэл өргөжүүлэн тэлэх болтугай.
3. Нэгийг харьцах нэгийн үйлчлэл болон би (Хавсралт 2-ыг үзнэ үү)
UBF-д ирэхээсээ өмнө ч би хар багаасаа л цуглаанд явдаг байлаа. Гэхдээ миний амьдрал яг л газарт унаагүй улаан буудайн үр шиг л байсан юм. Над шиг олон хүмүүс цуглаанд явж байгааг би харсан. Тэд ч амьдралынхаа туршид чуулганд хамрагдаж байгаа боловч нэг үр хэвээрээ л байсаар байв. Харин би UBF-д ирэх үед Др.Ли Самуел болон Сара Бэрри нарын Библийн хичээл нь арай өөр байлаа. Энэ нь ганц үр хэвээрээ үлдэх байсан миний амьдралыг бүрэн өөрчилсөн юм. Энэ нь намайг явж, нэгийг харьцах нэгээр хоньдыг тэжээдэг болгосон. Гуравдугаар курсынхээ туршид би нэгэн хүний Гуанжүд байдаг гэрт нь байнга очиж үйлчилдэг байсан нь өнөөгийн Чун Абрахам хоньчин юм. Тэрээр нэгийг харьцах нэгээр дамжуулан өөрчлөгдсөн юм. Тэрээр шүүгч болоод, дараа нь хуульч болж, Гуанак 5-р салбарт насан туршдаа хоньчноор амьдарч байгаа юм. Өнгөрсөн жил түүний хонь нь Чикагод Солонгосын өргөмжит консулаар ирсэн. Тэр үед би нэгийг харьцах нэгийн үргэлжлэл үр дүнг нь харсан юм.
Миний анхны илгээлтийн талбар бол Гуатемала байлаа. Тэнд би нэг хоньтой нэгийг харьцах нэгийг эхлүүлж гурван жилийн турш хийсэн юм. Тэгээд тэрээр UBF-ийн нэгэн хоньчинтой итгэлийн гэр бүл болсон. Гэхдээ би тэдэнд сайн тусалж чадаагүй. Дараа нь тэд UBF-ийг орхин явлаа. Харин түүнээс хойш 30 жилийн дараа би тэдэнтэй Гуатемалад дахин тааралдсан. Тэд нэгэн чуулганд нөхөр нь туслах пастораар, харин Силвия Библийн сургуульд нь үйчилж байлаа.
Гуатемалагаас буцан ирсэний дараа 1979-1981 оны хооронд Бурхан намайг ЧунРугийн 3-р салбар чуулганыг байгуулагч болгосон юм. Хэдхэн оюутантай л нэгийг харьцах нэгийн Библийн хичээлийг хийж байгаад би Мексик рүү явлаа. Энэ Пурдьюгийн конференцийн туршид бараг 70-80 илгээлтийн эзэд надтай хамт зургаа авахуулж байв. Тэд бүгд л ЧунРугийн 3-р салбараас илгээгдсэн гэж хэлж байлаа. Гайхалтай! Хэн хүнд үл анзаарагдам жижигхэн нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн хүчийг би энд харсан юм.
ЧунРугийн 3-р салбарын дараа 1982-85 онуудад би Мексикт байлаа. Тэндээс явах үед тэнд ердөө л цөөхөн хэдхэн нэгийг харьцах нэгийн хоньдууд үлдсэн. Би Гуатемалагийн алдааг санав. Дараа нь Хуан Аб болон Тимот зэрэг илгээлтийн эзэд тэнд очоод амжилтанд хүрсэн юм. Мексикээс явахаасаа хэдхэн хоногийн өмнө Мексикийн төлөөх ямар ч алсын харааг би харж чадахгүй байлаа. Харин Бурхан надад гадагш гараад оддыг тоол хэмээн хэлэв. Тэгээд би гадагш гарсан боловч Мехикогийн агаарын бохирдлоос болоод тэнгэрт ямар ч одод харагдсангүй. “Чиний үр удам ийм байх болно” гэж Эзэн хэлсэн учраас би буцаж ороод маш их уйллаа. Дараа нь Эзэн дахиад надад “гарч оддыг тоол” гэлээ. Би дахиад гадагш гарав. Агаар бохирдолтой байсан боловч тэнгэрт тоолж баршгүй олон одод гялалзаж байв. Бурхан миний сүнсний харааг нээлээ. Эзэн “чиний үр удам түүнчлэн байх болно” гэж хэлсэн учир би “Амен” хэмээн хэлэв. Түүнээс хойш 20 жилийн дараа Дахин амилалтын баярын конференцийн үеэр би Мехикод буцаж ирлээ. Гэтэл миний өмнө 400 оюутан сууж байлаа. Гэрэлтсэн 800 нүд над уруу харан гялалзаж байсан юм. Гайхамшигтай! Үүнийг хараад би “чиний үр удам түүнчлэн байх болно!” гэсэн Бурханы амлалтыг санав. Би Бурханы амлалтыг мартсан боловч харин Тэрээр амлалтаа сахисан байжээ.
Одоо би АНУ дахь нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн алдаа болон амжилтуудынхаа талаар ярихыг хүсэж байна. Би 1990 онд Чикагод ирсэн. 10 жилийн туршид би долоо хоног бүр ямар ч нөхцөлд 10-12 нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийж, бүтэнсайн бүрт илүү олон оюутнуудыг авчрахаар шаргуу зүтгэсэн. Би удахгүй олон хоньчдыг босгож, миний салбар удахгүй Чикаго дахь хамгийн том салбаруудын нэг болно гэж бодож байлаа. Яагаад гэвэл миний эхнэр Мариа надтай хамт зүтгэж байлаа. Др.Ли Самуел ч надад нэгийг харьцах нэгийн үйлчлэлээр шаргуу тусалж байсан. Гэвч 10 жил өнгөрсөн боловч юу ч болсонгүй. Нэг ч хоньчин босоогүй байлаа. Миний нэгийг харьцах нэгийн оюутнууд ердөө ч өссөнгүй. Гайхалтай! АНУ бол миний үйлчлэлийн талбар биш юм байна гэж бодож эхлэв. Тэгээд би өөр ямар нэгэн орон уруу явах тухай бодож байлаа.
Гэтэл нэгэн өдөр би гүн цөхрөлийн дунд өвдөг сөгдөн залбирч байхдаа миний дотор байсан учир шалтгаануудыг би олов. Би буруу хандлагаар нэгийг харьцах нэгийн библийн хичээлүүдийг хийдэг байжээ. Энэ бол миний өөрийн алдар нэрийн төлөөх зорилго хийгээд хандлага байлаа.
Тэр даруй би өвдөг сөгдөн өөрийн энэхүү ноцтой гэм нүглээ гэмшлээ. Тэр өдрөөс эхлэн би нэг сүнсийг аврахын тулд Бурханы таалалд нийцсэн нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг хийхээр шийдсэн юм. Би хүний тоонд анхаарал тавих явдлаас чөлөөлөгдөв. Цаг хугацаа явсаар... Одоо би Бурхан юу хийж байгааг харж байна. Урьд нь намайг шаргуу хичээн зүтгэж байхад Бурханы хоньдууд надаас зугтан холдсон. Одоо бүтэнсайн өдөрт 10 цаг 20 минут гэхэд л 30-аас олон хүн хэдийн ирчихсэн байдаг бөгөөд Пурдьюд бараг 90 гаруй хүн NEIU-гийн үйлчлэлээс ирсэн байлаа.
Үүгээрээ би юуг хэлэх гээд байна вэ? Нэгийг харьцах нэгийн үйлчлэл бол Бурханы өмнөх үйлчлэл юм. Энэ нь Бурханы таалалд нийцэж, Бурханы хоньдод үйлчлэх явдал юм. Эзэн хоньдынхоо нэг бүрт нь хүрч үйлчилж байсан шиг би ч гэсэн энэ дэлхийг орхин одох хүртлээ нэгийг харьцах нэгийн библийн сайн багшийн адил үйлдэх ёстой юм.
Би нэгэн орос хүүхэлдэйг харсан. Нэгийг нь задлахаар дотроос нь дахиад арай жижиг адилхан хүүхэлдэй гарч ирдэг Матрёшка хэмээх энэ хүүхэлдэйг та ч гэсэн мэдэх байх. Заримдаа нэг хүүхэлдэйн дотроос таван ч хүүхэлдэй гарч ирэх нь бий. Гэхдээ зөвхөн хэмжээ нь л багасаад байдаг. Энэ бидэнд юуг хэлж чадах вэ? Энэ бидэнд үйлчлэлийн муу шинжийг илэрхийлж байна. Хэмжээ нь багассаар багассаар сүүлдээ бүр олж харахад ч хүндрэлтэй асар жижигхэн болно. Бид өөрсдийн үйлчлэлээ ийм болгох ёстой гэж үү? Үгүй ээ! Үүний эсрэгээр байх ёстой юм. Бидний нэгийг харьцах нэгийн үйлчлэл бол үүний эсрэгээр явагддаг. Энэ нь хамгийн өчүүхнээс эхэлдэг. Дараагийн үе нь эхний үеээсээ арай том болно. Ийнхүү үеэс үед геометр прогресст бидний харсны адилаар энэ нь улам томордог. Бурхан UBF–ийн үйлчлэлийг нэгийг харьцах нэгийн үйлчлэлээр дамжуулан өдрөөс өдөрт, улам бүр чанар хийгээд тооны хувьд томруулсаар байх болтугай.
4. Нэгийн харьцах нэгийн үйлчлэлээс ирдэг баяр хөөр (Хавсралт 1-ийг үзнэ үү)
Бид UBF-д нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг хийдэг. Яагаад? Хоньчин хүн нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дамжуулан Есүсээс илүү бодитоор суралцдаг юм. Сургалтын үр дүнгийн талаар Эдгар Дэйл (Edgar Dale) хэлэхдээ сонсох үедээ хүн тухайн зүйлийнхээ 20%-ийг ойлгодог бол, харах үедээ 30%, бичих үедээ 50%, бүлгээр ярилцах үедээ 70%, зааврын дагуу туршилт хийх үедээ 80%, харин бусдад тэр зүйлээ заах үедээ хүн тухайн зүйлийнхээ 90%-ийг хүн ойлгодог гэж хэлжээ. Үүний дагуу бол нэгийг харьцах нэгээр Библи заах үедээ багш Есүсээс 90% суралцдаг байх нь. Тийм ээ, энэ бол үнэн. Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийх үед өөр бусад ямар ч аргаас илүүтэй бидэнд Есүсээс сурах маш их боломж байдаг. Хэрвээ бид 10 өөр хүнтэй, 10 нэгийг харьцах нэгийн хичээлийг хийвэл бидний Библийн тухай ойлголт улам бүр гүнзгийрэх болно. Үүгээр бид ганцаараа л сурч судалснаас 10 дахин илүү гүнзгийрүүлэн ойлгох болно. Бурханы үгийг 10 өөр төрлийн хүмүүст маш сайн бэлдэж хүргэх нь бүтэнсайны номлолын мессежийг бичихэд сайн материал болно. Та өөрийнхөө чуулганд 10 гаруй хүнтэй нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг гүнзгий сайн хийх үед номлол бэлдэж байхдаа бичих зүйл олдохгүй хүнд байдалд та хэзээ ч орохгүй.
Ямар ч нөхцөл байдлын дунд бид Есүсээс сурч чаддаг учраас нэгийг харьцах нэгийн библийн хичээл нь сайн юм. Хонь цагтаа ирэхгүй бол, эсвэл тэр ерөөсөө ирэхээ больчихвол, энэ нь Есүсээс суралцах хамгийн сайн цаг юм. Ийнхүү хоньдын төлөө санаа зовох үедээ намайг олон жилийн турш тэвчээртэйгээр хүлээсэн Есүсийг би ойлгодог. Хямрал, хүнд хэцүү байдал нөмрөх үе нь амилалтын хүчийг биеэр амсах хамгийн тохиромжтой цаг юм. Нэгийг харьцах нэгийг хичээлийг хийх үед бүх нөхцөл байдлууд нь хэдийгээр сайн, эсвэл муу байсан ч биднийг Есүсээс улам гүнзгий суралцахад тусалдаг. Тийм учраас хийгээд үзэхийг хэнд ч санал болгоход нэгийг харьцах нэгийн үйлчлэл нь хамгийн тохиромжтой юм.
Бурханы үгийн улмаас нэгийг харьцах нэгийн библийн хичээлүүд нь ихэвчлэн маш хүчирхэг байдаг. Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг бид үргэлжлүүлэн заах үед Бурханы үг нь библийн багшийн зүрхэнд ажилладаг шигээ Бурханы хоньдуудын зүрхэнд ч хүчтэйгээр ажилладаг. Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийх үед Ариун Сүнс тэдэнд хоёуланд нь заадаг. Еврей 4:12-т “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм” хэмээн өгүүлдэг билээ.
Та яагаад нэгийг харьцах нэгийг хийдэг вэ? Яагаад гэвэл нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг Бурханы хоньдуудтай хийгч бүгдэд энэ нь баяр хөөр өгдөг юм. Ямар ч үед би нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийгээд дуусах үед зүрх минь Бурханы үгийн баяр хөөрөөр дүүрэн болсон байдаг.
Тийм учраас бид бусдад “нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хий!” гэж шахаж шаардах шаардлагагүй. Түүний оронд нэгийг харьцах нэгийг хийж, Бурханы ажлыг хийхэд ирдэг, Бурханаас, Есүсээс ирдэг тэрхүү баяр хөөрийг тэдэнд мэдрүүлэх нь илүү дээр юм. Би энэхүү нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр ирдэг баяр хөөрийг биеэрээ амссан. Цаашид ч бүх амьдралынхаа туршид энэхүү тэнгэрлэг баяр хөөрийг биеэрээ эдэлж амьдрахыг хүсэж байна. Есүс энэхүү баяр хөөрийг UBF-ийн бүх илгээлтийн эздэд энэ намрын семистерт өгөх болтугай. Түүнчлэн Бурханы бүх чуулганы бүх христитгэгчдэд ч бас өгөх болтугай.
Нэг үг: “Баяр хөөртэй нэгийг харьцах нэгийн үйлчлэлээр дамжуулан Есүс рүү эргээд очицгооё!”


Хавсралт 1: Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн тайлбар
1. Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн тодорхойлолт
Нэгийг харьцах нэгийн үйлчлэл бол Есүсийн үйлчлэл юм. Есүсийн хийсний адилаар бид нэгийг харьцах нэгийг хийдэг. Энэ бол Есүсийг дуурайж буй явдал юм. Энэ бол нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дамжуулан Бурханы үгийн хүчийг биеэр амсах явдал юм. Бид өдрөөс өдөрт Есүсийн дүр төрх болон Түүний мөн чанарын дотор өсдөг. Тэгээд зарим нэг үр дүнгүүд гарч ирдэг бөгөөд Бурханы ажил ч мөн үлэмж өсдөг. Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн үндэс суурь нь нэгийг харьцах нэгийн библийн хичээл юм. Нэг хүн өөр нэг хүнтэй уулзаад нэгийг харьцах нэгийн харилцааны үндсэн дээр библийн хичээл хийдэг. Тэгвэл Бурханы үг хоньчны амьдралд ажилласан шигээ хонины амьдралд ч хүчтэйгээр ажилладаг.
Гэсэн хэдий ч энэ нэгийг харьцах нэг бол зөвхөн библийн хичээлээр хязгаарлагдахгүй. Үүнд нэгэн хүний амьдралын бүхий л асуудлууд багтдаг. Библийн багш сонсогчдоо амьдралд нь тохиолдож буй бүхий л асуудлуудаа шийдэхэд нь Бурханы үгээр тусалдаг (хичээл ном, сургуулийн амьдрал, найз нөхөд, гэр бүл, хүний харилцаа, санхүү, дотоод болон гаднах асуудлууд, гэм нүглийн ихэнх асуудлууд, үхэл хийгээд мөнхийн амь г.м.). Энэ бол 6 долоо хоногийн ч юм уу, 3-6 сарын ч юм уу, эсвэл нэг жилийн дагалдагч бэлтгэх сургалт биш. Энэ бол хэн нэгнийг гарын шавиа болгон бэлтгэхтэй адил насан туршийн үргэлжлэх харилцаа юм. Гэхдээ үүнээс ялгаатай нь библийн багш сонсогчдоо Библи бол хамгийн гол бөгөөд үндсэн бичээс гэдгийг өөрийн бүх амьдралаараа үзүүлж туслах болно гэсэн тодорхой зорилготой байдаг. Нэгийг харьцах нэгийг ээжтэй зүйрлэж болох юм. Тэрээр жирэмсэн болсноор бүх зүйлс эхэлж, улмаар амиа хуваан байж хүүхдээ төрүүлнэ, манцуйг нь солино, хүүхдээ сүүгээрээ хөхүүлэн хооллож, хүүхдээ хамгаална, өсгөнө, сургана, тусалж дэмжинэ, биеэ даахад нь тусална, гэрлэхэд нь тусална, гэрлэснийх нь дараа ч насан турш тусална. Түүнчлэн библийн багш ч загасчилснаар (fishing) эхэлж, сүнсээр дахин төрөхөд нь тусалж, Бурханы үгээр хооллоно, дагалдуулна, бусдад үйлчилдэг сүнсний удирдагч, библийн багш, улмаар илгээлтийн эзэн (missionary) болгон өсгөнө. Энэ бол нэг хүн Абрахамтай Бурханы, нэг хүн Петртэй Есүсийн, Тимоттой Паулын, Др.Жүн Иохантай (Dr. John Jun), Ян Марктай (Mark Yang), Ан Иосеф болон Ан Мариатай Др.Ли болон Сара Бэрри нарын хэрэглэсэн арга юм.
2. Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийн төрлүүд
Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийх ганцхан арга байдаггүй. Үнэндээ маш олон арга байдаг. Есүс хэд хэдэн төрлийн нэгийг харьцах нэгийг үйлчлэлийг хийсэн.
- Ганц удаагийн нэгийг харьцах нэг: Есүс Никодемтэй, Самарийн эмэгтэйтэй, Закхайтай, зуутын даргатай г.м., Филип Етиопын амбан сайдтай, Аннаниа Саултай хийсэн
- Олон удаагийн насан туршийн нэгийг харьцах нэг: Бурхан Абрахамтай, Есүс Петртэй болон 12 дагалдагчтайгаа 3 жилийн турш, Паул Тимоттой хийсэн.
- Өнөө үед бид интернэтээр дамжуулан удаан хугацааны нэгийг харьцах нэгийг хийж чадна.
- Утсаар нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийх.
3. Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн давуу талууд
- Бид хэзээ ч, хаана ч, хэнтэй ч, ямар ч сэдвээр хийж болно.
- Есүс бүх төрлийн хүмүүстэй хийсэн шиг бид ч бас анхан шатны итгэгч нар, дунд шатныхан, ахисан түвшнийхэн болон бид хаана ч явсан тухайн газар орныхоо хүмүүстэй, ямар ч үндэстэнтэй гэх мэтчилэн бүх төрлийн хүмүүстэй хийж чадна.
- Хэн ч байсан нэгийг харьцах нэгийн библийн багш болж чадна. Зөвхөн Библийн сургууль төгссөн пастор ч биш, мөн мэргэжилгүй хүн байсан ч, оюутан байсан ч, ажилчин байсан ч, ганц бие хүн байсан ч, гэрлэсэн хүн байсан ч, багш байсан ч, хуульч байсан ч, сувилагч байсан ч, эмч байсан ч, дипломат ажилтан байсан ч, таеквондогийн багш байсан ч, ээж байсан ч, аав байсан ч, албан ажилтан байсан ч, ажил олгогч байсан ч, ялангуяа өөрийгөө санхүүжилдэг UBF-ийн үйлчлэгчид болон илгээлтийн эзэд (missionaries) гээд Есүсийг өөрийн Аврагч болгон хүлээн авч, Библиэс суралцсан хэн ч байсан нэгийг харьцах нэгийн библийн багш болж чадна.
- Ямар ч эрин үед: Хүмүүс ихэвчлэн бусдаасаа тусгаарлагдсан эдүгээ 21-р зууны пост модерн эрин үед ч бид тэртээ нэгдүгээр зууны үеийнх шиг үүнийг хийж чадна. Тэдгээр хүмүүст нэгийг харьцах нэгийн библийн хичээл юунаас ч илүү хэрэгцээтэй байгаа. Бид эдүгээ энэхүү масс медиа нийгэмд, интернэтийн кибер ертөнцөд амьдарч байна. Өнөөдөр маш олон сургалтууд энэхүү масс медиа болон интернэтээр дамжуулан явагдаж байна. Бид интернэт сайтуудын маш олон төрлийн мэдээллээс хурдан бөгөөд зөв зүйтэйгээр суралцаж чадна. Хэдий тийм ч маш чухал бөгөөд үнэмлэхүй сургалтууд нэгийг харьцах нэгийн дагалдуулалтаар явагсаар байна. Тиймээс бидэнд бусад эрин үеүүдээс ч илүүтэйгээр нэгийг харьцах нэг хэрэгтэй.
- Хэзээ ч: сайн сайхан хийгээд хүнд хэцүү цаг үеийн аль алинд нь ч, ямар ч тохиолдолд, ажлаасаа халагдсан байсан ч, завгүй байсан ч, Сара Бэрри хоньчин шиг 78 насалсан ч, өглөө ч, орой ч, шөнө ч, өдрийн хоолны цагаар ч, гэхдээ байнгын тогтсон цагтай байх нь хамгийн тохиромжтой.
- Хаана ч: та нэгийг харьцах нэгийн библийн хичээлээ машин дотроо, дотуур байранд, гэртээ, цайны газарт, сургуулийн ногоон талбайд, ангид, Монголд, Солонгост, өөр улс оронд, Мусульман оронд, Кубад, авралын зар тараагчдыг хүлээн зөвшөөрдөггүй улс оронд ч, ер нь энэ дэлхийн бүх л улс оронд, ямар ч нөхцөл байдалд, дайны үед ч, үймээн самуунтай үед ч, эмнэлгийн орон дээр ч хийж болно. Гэхдээ нэгийг харьцах нэгийн хичээлийг хамгийн нам гүм газар хийх нь л тохиромжтой.
- Ямар ч сэдвээр, тухайлбал, олон хөлийн газар болон бусад хүмүүстэй байхдаа тэр бүрийд тухтай ярилцаж чаддаггүй зүйлсийн талаар нам гүм тухтай газарт хоёулхнаа суугаад ярилцаж болно. Зөвхөн өнгөц өнөө маргаашийн аахар шаахар сэдвээр ч бус сэтгэл зүрх хийгээд сүнсний гүн асуудлуудын талаар, тухайлбал, гэм нүглүүд, үхэл, мөнхийн амьдрал гэх мэт зүйлсийн талаар ярилцаж болно.
- Ямар ч аргыг хэрэглэж болно, жишээлбэл, өдөр бүрийн хоол идэх (өдөр бүр Эзэний Үгээр), сэтгэгдэл бичих, ярих дасгал хийх, явж бусдад нэгийг харьцах нэгээр заах зэрэгт нь туслах.
- Нэгийг харьцах нэг бол бусдад зөвхөн амаараа заах бус түүнчлэн мөн үлгэр дууриаллыг үзүүлэн дагалдуулах явдал юм.
- Чуулганы үүрэг нь сургаал заах (Kerigma), ёс суртахууны боловсрол (Didake) болон сүнсний үйлчлэл (Paraclesis) зэрэгт оршдог. Нэгийг харьцах нэг нь эдгээрийг, тэр дундаа сүнсийг аврах үйлчлэлийг өөртөө агуулдаг. Энэ нь Есүс шавь нартаа хэрхэн үйлдсэний адил библийн багшийн хувь хүний мөн чанарыг тэр чигээр нь уламжилан өгдөг гэсэн үг юм.
- Библийн багш, шавь хоёул хамтдаа өсдөг.
- Библийн багш: Нэг хүнийг халамжилснаар тэрээр сайн хоньчин болон өсөх бүрэн боломжтой болдог: Ихэвчлэн шавь нь хүндрэл учруулах үед энэ нь түүнд сайн хоньчин болон өсөх хамгийн сайн боломж болдог. Багш бүхий л асуудлыг Бурханы үг болон залбиралтайгаар итгэлээр шийдэх ёстой. Тийм учраас шавийнх нь бэрхшээлүүд багшид Бурханы мэргэн ухаанаар шийдэж, Бурханы үгээр туслах боломж болдог.
- Заана гэдэг бол суралцана гэсэн үг юм. Хүн аливаа зүйлийг бусдад зааснаараа тухайн зүйлийнхээ 90%-иас илүүг суралцаж байдаг.
- Багш нэгийг харьцах нэгийн шавиа гүнзгий ойлгож чадна. Хэрвээ тэрээр хэд хэдэн нэгийг харьцах нэгийн шавь нартай бол эдгээр нэгийг харьцах нэгийн библийн хичээлүүд нь бүтэнсайн өдрийн номлол бэлдэхэд хамгийн сайн материал болдог.
- Энэ нь шавийг үржин олшроход тусалдаг.
- Шавь нь багшаасаа юу сурснаа дууриан үйлдэж чадах бөгөөд түүнчлэн өсдөг: Есүс өргөгдөн одсоны дараа дагалдагч нар нь юу харж, юу сонсож, юу сурснаа Ариун Сүнсний тусламжтайгаар үйлдэж эхэлсэн.
- Энэ нь хуваагдах үйл явцыг бий болгодог: нэг эс хуваагдаж 2, 4, 8, 16, 32 болдогчлон нэгийг харьцах нэгийн үйлчлэл ч мөн ийнхүү үржиж чадна.
4. Нэгийг харьцах нэгийн үйлчлэл дэх хүндрэл бэрхшээлүүд болон шийдлүүд
- Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн талаарх ойлголт дутуу байх: Нэгийг харьцах нэг маш удаан бас үр дүн муутай санагддаг: энэ бол Бурханы мэргэн ухаан ба Бурхан стратеги гэдгийг багш мэдэх ёстой. Энэ нь удаан өсдөг боловч нэг хүн нэгийг харьцах нэгийг хийснээр бусдыг нэгийг харьцах нэгийн библийн багш болгон лавтайяа босгодог. Гэвч Сатан “Чи хэзээ ч энэ нэгийг харьцах нэгээр дамжуулан өөрийн агуу үйлчлэлийн зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй.” гэж хэлэн эргэлзээг суулгадаг.
- Нэгийг харьцах нэгийн үйлчлэл хэт их цаг аваад байх шиг санагдах үед тэвчээр алдагдаж эхэлдэг. Энэ нь ялангуяа удирдагч өөрийн үйлчлэлийг хүчин чармайлт бага гаргаж хурдан өсгөхийг хүсэх үед гардаг үзэгдэл юм.
- Цэвэр бус хандлагаар нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг хийх: Бурханд үйлчлэх болон шавь нартаа туслахаас илүү өөрийн үйлчлэлийг өсгөхөд анхаарах.
- Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг бусдад харуулж, нэр хүнд олохын тулд хийх: Бүхий л зүйлийг Бурханы алдрын төлөө болон шавийнхаа төлөө хийхээс илүү өөрийн алдар болон амин хувийн ашиг сонирхлын төлөө хийх.
- Цаг товлосон боловч шавь нь цагтаа ирээгүй үед: Нэгийг харьцах нэгийн библийн багш энэхүү цагийг биднийг тэвчээртэйгээр хүлээж байдаг Есүсээс суралцахад ашиглаж болох юм.
- Бусад хүмүүсийн шавь нар миний шавиас илүү дээр мэт санагдах үед: Бүх хүмүүс гэмтнүүд... Өнөөдөр хэн нэгэн нь сайн хүн мэт харагдаж байж болох ч хэсэг хугацааны дараа нилээд ноцтой гэмтэн болсон байж ч мэдэх юм.
- Нэгийг харьцах нэгийн библийн хичээл тодорхой хугацааны турш завсардаж, харилцаа маань зогсонги байдалд орсон үед: Есүс Петртэй хэрхэн харилцаагаа сэргээснээс үлгэр авах.
5. Нэгийг харьцах нэгийн үйлчлэлийн үйл явц
- Уулзаж танилцаад амьдралын талаар ярилцах
- Библийн хичээлд урих
- Бурханы үгээс суралцаж эхлэх
- Шавь хаана байна багш тэнд очиж үйлчлэх
- Тэд дундын газар буюу хаа хаанаасаа ирж уулздаг болох
- Багш хаана байна шавь тэнд ирж эхлэх
- Библийн хичээлүүд хэвшил болон үргэлжилнэ
- Шавь Есүсийг өөрийн Эзэн бөгөөд Христ гэдгийг хүлээж авна
- Шавь цуглаанд тогтмол оролцдог болно
- Шавь өөрийн шавьтай болж хэрхэн түүнд зааж сургах тал дээр суралцах бөгөөд нэгэн өдөр тэрээр өөрийн үйлчлэлийн талбартаа очин өөрийгөө санхүүжүүлэгч илгээлтийн эзэн(missionary) болох болно
- Багш, шавь хоёул нэгийг харьцах нэгийн үйлчлэлээр дамжуулан улам бүр Есүс шиг сайн хоньчин, Бурханы зүрх сэтгэлийг дагагч хүн болон өснө
- Багш Бурханы үггүй болох үедээ гэмшиж, Сүнсээр дүүрнэ.
6. Чуулгандаа хэрхэн нэгийг харьцах нэгийг эхлүүлэх вэ?
- Бидэнд нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг мэддэг бөгөөд хийж чадах нэг хүн хэрэгтэй.
- Тэр хүн Бурханы өгсөн нэг хүнтэй үүнийг хийж эхлэх болно
- Тэрээр хэнд ч хэрэггүй зүйл хийж байгаа мэт, эсвэл хүмүүс нийтээрээ өсөхгүй байхад ганцхан хүнтэй ноцолдсоор цагийг дэмий үрж байгаа мэт санагдах үед энэхүү бодлоо ялан дийлэх хэрэгтэй
- Шавь нь өөр хэн нэгэнтэй нэгийг харьцах нэгийн үйлчлэлээ хийх хүртэл нэгийг харьцах нэгийн библийн хичээлээ үргэлжлүүлсээр байх.
- Тэрээр өөр нэгэн хүнийг өөрийн нэгийг харьцах нэгийн шавиа болгож улмаар долоо хоног бүр хичээл хийдэг хэд хэдэн шавьтай болж ч болох юм.
- Гэхдээ энэ нь багш нэгийг харьцах нэгийн библийн хичээлээс өөр юу хийхгүй гэсэн үг биш. Нэгийг харьцах нэг гэдэг бол яг л бидний өдөрт гурван удаа идэж уудаг шиг л үндсэн суурь зүйл юм.
7. Нэг зүйлийг тууштай хийх хүч чадалтай байх шаардлага
- Хоньчин өдөр бүрийн хоол, залбирлаар дамжуулан сүнсээр хүчирхэг байх хэрэгтэй. Түүнчлэн библийн хичээлийн материалуудыг бэлдсэнээр, эсвэл ахлах миссионерууд болон хоньчидтой групп Библийн хичээлийг сайн хийснээр нэгийг харьцах нэгийн библийн хичээл болон групп библийн хичээлийг гүнзгий бөгөөд үр нөлөөтэйгээр хийх хэрэгтэй. Үүний тулд төвлөрсөн Библи судлалын материалын баазыг хийх нь дэлхий даяар байгаа бүх UBF чуулганы хувьд маш чухал юм, яг л далайн шуурганы цөм мэт. Энэ ажил Удирдах Төвийн (Head Quarter) нэгэн бяцхан буланд эхэлсэн боловч Сара Бэрри хоньчин болон Др.Ли Самуелийн библийн хичээлүүд, мөн Ян Марк болон түүний Библийн материалын группээс анхлан улбаалсан энэ ажил тун удахгүй дэлхий даяар үйлчилж байгаа нийт UBF чуулганыг бүхэлд нь хамрах хүчтэй. Одоо бидэнд “Библийн шуурганы цөм” хэрэгтэй байна. Үүний тулд бидний 8 хүн энэхүү ажлыг эхлүүлж байна. Бурхан энэхүү Библийн материал бэлдэх багийг маань ивээх болтугай. Гэхдээ зөвхөн Удирдах Төвд бус харин бүх тивд, бүх бүс нутагт, бүх үндэстэнд, хичээнгүй бөгөөд зөвөөр хонь тэжээхийн тулд Библийг хамгийн чухалд зүйлд тооцон хичээнгүйлэн судалж буй хүн бүрийн дээр Бурханы ерөөл бялхам дүүрэн байх болтугай. Үүн дээр тулгуурлан маш олон нэгийг харьцах нэгийн маш сайн библийн хичээлүүд хийгдэж, улмаар бидний үйлчлэл хоёр дахь тэлэхэд ямар ч асуудалгүй. Түүгээр ч зогсохгүй бидний эрин үед үйлчлэл маань гурав дахин, дөрөв дахин, тэр ч байтугай 100 дахин илүүгээр ч өсөж чадна. Хэрвээ бид үүнийг хийхгүй бол, эсвэл ямар нэгэн өөр зүйлийг хичээнгүйлэн хийлээ ч гэсэн бид өөрсдийнхөө байшинг хурдан эвдрэн сүйддэг элсэн дээр барьж байгаатай адилхан хэрэг болно.
- Бид Библи рүү, нэгийг харьцах нэгийн библийн хичээл рүү буцаж эргэх ёстой. Зөвхөн дээд удирдагч нар болон анхны үеийнхэн л нэгийг харьцах нэгийг хийдэг юм биш ээ, бас хоёр дахь үеийнхэн, HBF (High school Bible Fellowship – Ахлах сургуулийн Библийн Цуглаан), MBF (Middle school Bible Fellowship – Дунд сургуулийн Библийн Цуглаан), болон CBF (Children Bible Fellowship – Хүүхдийн Библийн Цуглаан) ч гэсэн хэрхэн өөрсдийн үеийнхэндээ нэгийг харьцах нэгийн хоньчноор амьдрах вэ гэдэгт суралцах ёстой.
- Эдүгээ бид үйлчлэлээ хоёр дахин тэлж, Бурханы ажлыг сэргээхийн тулд олон зүйлсийг хийж байна. Энэ нь ч бас муугүй үр дүнтэй харагдаж байна. Гэсэн хэдий ч, Бурханы авралын ажлын гол үндэс суурь болсон зүйлс нь нэгийг харьцах нэгийн үйлчлэлээр л хийгдэж чадах юм. Энэ бол цорын ганц арга зам биш л дээ. Бурханд олон аргууд бий. Гэхдээ нэгийг харьцах нэг бол бүхий л үеийнхэн, тэр дундаа пост модерн хүмүүсийн дундах алдагдсан сүнснүүдийг аврах Бурханы хүчирхэг стратеги юм.
- 2010 он гэхэд бид яаж үйлчлэлээ хоёр дахин тэлэх вэ? 2041 он гэхэд бид яаж 100,000 миссионеруудыг босгох вэ? Ямар ч асуудалгүй. Хэрвээ бид нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг хийх юм бол нэг саяас ч олон миссионеруудыг босгож чадна. Энэ бол Бурханы нэгийг харьцах нэгийн библийн хичээлийн хүч юм.


Хавсралт 2: Миний нэгийг харьцах нэгийн туршлага
1. Анхан үеийн UBF дэх нэгийг харьцах нэг (1966-1975)
Би UBF-д ирэхээсээ өмнө ч ухаан мэдрэл орох цагаасаа л цуглаанд явдаг байлаа. Гэхдээ би “мутэ” христитгэгч гэж нэрлэгддэг байсан юм. (Мутэ христитгэгч гэдэг нь “Мут Хэ” буюу “Би юу ч хийж чадахгүй!” гэсэн үг юм) Би бүтэн сайн өдөр болгон сүмд ирдэг байлаа. Би найрал дууны гишүүн, бас нэг удаа чуулганыхаа оюутны цуглааны удирдагч хүртэл болж байлаа. Энэ бол чуулган дээрээ миний хийдэг байсан бүх зүйлс юм. Надад ямар ч асуудал байгаагүй. Энэ бол манай чуулганд байдаг л жирийн дүр зураг байсан. Яагаад гэвэл чуулганы бүх гишүүд яг л над шиг байлаа. Яг л чуулганыхаа гишүүдийн нэгэн адилаар би 20-иод жилийн турш ганц үр хэвээрээ үлдсэн юм.
1966 онд би хоёрдугаар курсдээ анх UBF-д ирэх үедээ Сара Бэрри болон Др.Ли нарын библийн сургаалыг сонсоод “шок”-нд орсон юм. Тэдний библийн сургаалууд нь хүчтэй байсан учир би UBF-д зүгээр сууж чаддаггүй байлаа. Гуравдугаар курсийн оюутан байхдаа би сургууль уруугаа очоод яг л Андрей шиг “Би Христтэй уулзлаа. Ирээд үзээч” гэж гэрчилдэг болсон. Би нэгэн зэрэг нэгдүгээр курсийн 50 орчим оюутныг хүртэл авчирдаг байлаа. Гэвч тэд удалгүй бүгд орхин явцгааж нэг оюутан маань л үлдсэн. Энэ нь бид нэгийг харьцах нэгийн харилцаатай байснаас болсон хэрэг байлаа. Түүнийг нэгдүгээр курсийнхээ зуны амралтаар Гуанжүд байдаг гэр лүүгээ явах үед нь би галт тэргээр түүн дээр очиж эргэж байсан юм. Тэрээр тэр зуны конференцэд ирсэн. Үүгээр дамжуулан тэрээр хожим нь Сөүлийн Их Сургуулийн 5-р салбар цуглааны удирдагч болсон юм. Түүний хонь Чикагод ерөнхий зөвлөхөөр дипломатч миссионер болон ирэх үед би 40 жилийн дараа ч нэгийг харьцах нэгийн үр дүн үргэлжилсээр байгааг харсан юм.
2. Нэгийг харьцах нэгээр дамжуулан салбар цуглаан байгуулсан нь (1976-1985)
Нэгийг харьцах нэгийн үйлчлэлээр дамжуулан Бурхан хэрхэн Гуатемала болон Мексикт, мөн ЧунРугийн 3-р цуглааныг эхлүүлснийг би мартаж чадахгүй. Эхнэр маань тэр үед намайг дагаагүй юм. Тийм болохоор би ганцаараа байлаа. Бусад хүмүүс надаас NK дипломатч мөн эсэхийг хүртэл асууж байсан удаатай. Та бүхний хийж байсны адил би ч бас бүх зүйлсийг өөрөө л эхлүүлэх хэрэгтэй болсон. Хамгийн түрүүнд миний хийж эхлэх ёстой зүйл маань бүтэн сайн өдрийн хүндэтгэлийн цуглаанаа хийж эхлэх явдал байв. Дараагийн зүйл маань нэгийг харьцах нэгийн библийн оюутныг хайж олох явдал байлаа. Гэвч олон тохиолдолд миний эргэн тойронд ямар ч дагалдагч, ямар ч шавь байсангүй. Би яаж оюутны хотхон уруу явахаа мэдэхгүй байв. Надад машин ч байхгүй, бас цаг зав ч алга. Гэхдээ миний эргэн тойронд үргэлж хүмүүс байсан юм. Тэдгээр нь элчин сайдын яамны жолооч нар, цэвэрлэгчид, туслах ажилчид байлаа. Тэгээд би тэдэнтэй өдрийн хоолны цагаар библийн хичээл хийж эхлэв. Тэд хожим нь надад Давидын хүчит эрчүүд мэт болсон юм. Библийн хичээл хийж эхлээд хэдэн сар өнгөрөхөд тэд надтай найз нөхдийнхөө болон хамаатнуудынхаа дунд байдаг коллежийн оюутнуудыг танилцуулж эхлэв. Намайг Мексикийг орхин явах үед хэдийн нэгэн хос итгэлийн гэр бүлээр босгон байгуулагдсан байлаа. Гэвч би Мексикийн төлөө ямар нэгэн найдварыг олж харж чадахгүй л байв. Учир нь урьд намайг Гуатемалаг орхин явсны дараа тэндэх үйлчлэлээс маань нэг ч залгамж халаа үлдээгүй юм. Харин энэ үе бол би өөр ямар нэгэн улсыг зорин хөдлөх гэж байсан үе байсан. Бурханы ажлын ирээдүйн төлөөх санаа зовнилоос болж сэтгэл маань хэцүү байх яг тэр үед Бурханы үг надад ирлээ... “Жосе, гадагш гарч тоолж чадвал оддыг тоологтун.” Тэр даруй би гадагш гарч тэнгэрийг харсан боловч тэнд ямар ч од байсангүй. Энэ нь Мехико хотын агаарын бохирдлоос болсон хэрэг байв. Би буцаж ороод маш их цурхиран уйлсан. Яагаад гэвэл Бурханы үгэнд хэлэхдээ “чиний үр удам ийм байх болно!” гэсэн юм. Гэвч Бурханы үг дахиад надад ирлээ, “гадагш гарч оддыг тоологтун!” Би дахин гадагш гарав. Гэтэл тэнгэр харанхуй, хот утаатай байсан ч түүний цаанаас гялтайн гэрэлтэх мянга түмэн оддыг би харж байлаа. Бурхан миний сүнсний нүдийг нээж оддыг харуулах тэр үед би өөрийн эрхгүй “Амен” хэмээн дуу алдсан юм.
20 жилийн дараа Дахин амилалтын баярын конференцийн үеэр Мехикод дахин очих боломж надад тохиосон юм. Гэтэл тэнд миний эргэн тойронд 400 латин оюутнууд зогсож байсан нь намайг бүр алмайруулж орхилоо. Гэрэлтсэн 800 нүд өмнөөс минь гялалзаж байсан гэсэн үг шүү дээ... Үүнийг хараад би 20 жилийн өмнө Бурханы надад үзүүлсэн тэнгэр дэх оддыг саналаа. Гайхалтай! Би Бурханы амлалтыг мартсан байсан ч харин Бурхан “чиний үр удам тийм байх болно!!!” гэсэн амлалтаа сахисан байлаа. Эцсийн эцэст Бурхан хэрхэн өчүүхэн жаахан нэгийг харьцах нэгийн библийн хичээлүүдийг ерөөдгийг би харсан юм.
Хожим нь 1988 онд би Нью-Йорк дахь НҮБ-ын ажил үүргээ дуусгасны дараа Испанид ирсэн юм. Мадридын нисэх онгоцны буудалд буух үед маань нэгэн Солонгос залуу дипломатч надтай уулзангуутаа л намайг ирэхийг хүлээж байснаа хэлэв. Тэр бол О Пабло Стар байсан юм. Тэр надтай уулзсаныхаа дараа надаас Библи зааж өгөхийг гуйхад нь би түүнд “Хүлээж бай!” гэж хэлэв. Учир нь би зөвхөн Испани оюутнуудын тухай л бодож байлаа. Долоо хоногийн дараа тэр дахиад л надад хэлэв. Би ч бас “Хүлээж бай!” л гэж байлаа. Гурав дахь удаагаа тэр надаас “Библи заагаад өгөөч дээ” гэж гуйхад нь би түүнд “Би чамд хүлээж бай! гэж хэлээ биз дээ” гэж хэлэв. Тэгээд нэгэн өдөр тэр намайг гэртээ оройн хоолонд урьсан юм. Эхнэр Мариагаасаа хол амьдарч эхэлснээс хойш ийм сайхан оройн хоолыг би идээгүйгээ санав. Хоолны дараа тэрээр надад яагаад намайг хүлээж байснаа ярьж эхлэв. Тэр нэгэн удаа том авто осолд оржээ. Тэр болон түүний эхнэр Паулин, бас түүний хоёр хүүхэд бүгд үхэх байж. Харин яг тэр үед тэрээр “Эзэн минь, намайг болон гэр бүлийг минь авраач. Би Библи судалж, урьд нь амлаж байсан шигээ Бурханы үйлчлэгчээр амьдаръя” хэмээн гэмшин хашгирчээ. Тэгээд хэдийгээр тэдний машин нь бүрэн хэмхэрсэн ч гэсэн Бурхан тэдний гэр бүлийг амьд үлдээсэн аж. Үүнийг сонсоод Бурхан яагаад ирэх ёстой хугацаанаас минь нэг жилийн өмнө намайг Испанид авчирсныг би ойлгосон юм. Бид Лхагва гариг болгон амттай сайхан оройн хоол идсэний дараа библийн хичээл хийдэг болов. Дараа нь долоо хоногт хоёр удаа хийдэг болов. Намайг тэндээс явахаас өмнө зургаан сарын турш энэхүү библийн хичээлүүд үргэлжилсэн юм. Тэд Эхлэл ном болон Иоханы сайн мэдээг сурч, бусад хүмүүсийн гэрчлэлүүдийг ч судалцгаасан. Намайг Испаниас явах үед О Пабло Стар намайг залгамжлан үлдсэн бөгөөд бүтэн сайны сургаалуудыг зааж байсан юм. Энэ гэр бүл хожим нь Аргентин, Коста Рика, Чили рүү явж тэнд үйлчилж байсан манай олон илгээлтийн эздэд үйлчилж тусалж байсан. Дараа нь О Пабло Стар Эль Сальвадор уруу Элчин сайдаар очсон бөгөөд одоо тэрээр Исидро миссионерын гэр бүлийг ивээж байна. Гайхалтай! Бурхан хэрхэн нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг олон салбар цуглаануудад болон Латин Америк, түүгээр ч зогсохгүй бүх дэлхийд нөлөөлөх хүртэл өсгөн ерөөж байгааг хараад үнэхээр алмайран гайхсан юм.
Гуатемала болон Испаниас ирснийхээ дараа би ЧунРугийн 3-р салбар цуглааныг цөөхөн хэдэн хүмүүстэй Библийн хичээл хийж эхэлснээр эхлүүлэв. Тэдний зарим нь хожим салбар цуглаануудын удирдагч нар болсон билээ. Тухайлбал, Чан Паул Канадын Хамилтонд (Hamilton Canada), Дан Паул Сефас Харвард чуулганы Милвавки 1-р салбарыг (Milwawki 1, Cephas Harvard chapter), Ким Паул Солонгос дахь нэгэн салбар цуглааныг тус тус удирдан үйлчилж байна. 1979 оноос хойш өнгөрсөн 30 жилийн турш тэднээр дамжуулан олон нэгийг харьцах нэгийн удирдагч нар босгон байгуулагдсан билээ. Өнгөрсөн Пурдью конференцийн үеэр ЧунРугийн 3-р цуглаанаас ирсэн хэсэг илгээлтийн эзэд надтай уулзахыг хүсэж хамтдаа зургаа даруулав. Гэхдээ бүр 70-100 илгээлтийн эзэд тийнхүү хүрч ирсэн нь намайг бүр гайхширахад хүргэсэн юм. Гайхалтай, тэд бол хэдхэн нэгийг харьцах нэгийн библийн оюутнуудын маань үр жимс... Одоо тэд дэлхий даяар өөрсдийн нэгийг харьцах нэгийн библийн оюутнуудыг босгосоор байна.
3. АНУ дахь нэгийг харьцах нэг (1990-2008)
Эцэст нь би өөрийнхөө алдаа эндэгдлүүдийн тухай болон Бурхан хэрхэн нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг маань дахин сэргээснийг хуваалцмаар байна. Энэ хүртэл би Гуатемалагийнхаас өөр нэгийг харьцах нэгийн үйлчлэлийнхээ бүтэлгүйтлийн талаар дурдсангүй.
18 жилийн өмнө би Америкт UBF-ийн УдирдахТөвийн үйлчлэлд үйлчлэхээр ирсэн юм. Др.Ли Самуел бүх удирдагч нараас нэгийг харьцах нэгийн 12 Библийн хичээлийг тогтмол хийдэг байхыг хүсэж байлаа. Тэрээр бүх удирдагч нараас бүтэн сайн болгон нэг шинэ хүн илүү авчирж байхыг хүссэн юм. Би түүнд “Эрхэм ээ, ямар ч асуудалгүй!” гэж хэлэв. Тэгээд би долоо хоног бүр 10-12 нэгийг харьцах нэгийн библийн хичээлүүдийг тогтмол хийж байлаа. Бүтэн сайны хүндэтгэлийн цуглаан бүрт би олон шинэ хүмүүсийг авчирж байв. “Одоо би Др. Ийгийн удирдлага доор байгаа хамгийн мундаг удирдагч болно, эхнэр хүүхдүүд маань ч надтай хамт байгаа юм чинь...” гэж би бодож байв. Тэгээд хэзээ хэзээнийхээсээ илүү шаргуу ажиллаж байлаа. Тийм учраас би өөрийнхөө салбарыг Чикагод хамгийн том нь болно гэж найдаж байлаа. Анхныхаа Христмасын баярын цуглаанаа хийх үедээ манай цуглаан 104 хүнтэй хийлээ. Гайхалтай! Тэр үед би өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан хоньчны туршлага, илгээлтийн эзний туршлага, дипломат чадвараа бүгдийг ашиглаж, дээрээс нь хайрт эхнэр Ан Мариа миссионерын тусламж болон Др.Ли хоньчны маань гайхалтай урамшуулал байгаа болохоор тун удахгүй цуглаан маань 120 хүнтэй болно гэж би бодож байлаа. Ямар ч асуудалгүй! Тийм учраас би маш их хүсэл эрмэлзэлтэйгээр хэзээ хэзээнийхээс илүү шаргуу ажиллаж байсан юм. Тийнхүү 10 жил харвасан сум шиг нэг л мэдэхэд өнгөрлөө. Юу болов? Хэн ч итгэлийн Абрахам болон өссөнгүй. Яг л анх эхэлж байсан шигээ 10-12 хоньтой л би нэгийг харьцах нэгийн библийн хичээлүүд хийсээр л байлаа. Тэдний зарим нь анх надтай уулзаж байснаасаа ч улам дорджээ. Би тэдэн дээр долоо хоног бүр зочлон очдог боловч тэд олон удаа товлосон цагтаа ирэхгүй, гэртээ байхгүй, библийн хичээл дээр ч харагддаггүй байлаа. Гайхалтай! Би хичээх тусам тэд улам бүр надаас зугтахыг хүсэж байна. Яагаад ийм зүйл надад тохиолдов оо!!!??? Би 10-12 нэгийг харьцах нэгийг хийсээр атал бүтэн сайны хүндэтгэлийн цуглааны маань ирц өсөхөөсөө илүү хорогдсоор... бүр гайхалтай! Др.Ли баасан гариг бүрт өнгөрсөн бүтэн сайн өдрийн хүндэтгэлийн цуглаанд хэдэн хүн оролцсоныг болон ирэх бүтэн сайнд хэдэн хүн ирэхийг асуудаг байв. Тэр болгонд нь би өнгөрсөн бүтэнсайныхаас илүү олон хүнийг энэ бүтэнсайн өдөр би авчирна гэж хариулдаг байлаа... Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам миний хоньдууд надаас зугтдаг байсан учир би үргэлж л амлалтаа биелүүлж чаддаггүй байсан...
Би ер нь өөрийнхөө үйлчлэх ёстой зөв талбартаа байгаа юм болов уу? Нэгэн өдөр би АНУ дахь өөрийнхөө үйлчлэлдээ эргэлзэж эхлэв. Тэгээд би “Би ер нь Америкчуудад сайн хоньчин байж чадахгүй юм байна. Миний үйлчлэлийн талбар магадгүй Латин Америк л юм шиг байна...” гэж бодов. Учир нь би энд Ан Мариа миссионерын хамт хэзээ хэзээнийхээсээ илүү ихээр хичээсэн боловч яагаад ямар ч гайхамшигт зүйл болохгүй байгаад би ер ойлгохгүй байлаа.
Харин миний нэгийг харьцах нэгийн үйлчлэлд маань ямар нэгэн зүйл буруу явагдаад байсан аж. Энэ бүхэн зөвхөн 10-12 нэгийг харьцах нэгийг хийж, бүтэнсайн өдөр болгон 10 юм уу, 20 хонь авчирахаас өөр ямар ч утга учиргүй байлаа. Яагаад болохгүй байна аа? Нэгэн өдөр би Бурханы өмнө өвдөг сөгдөөд дотроо байсан гүн цөхрөлөө бүгдийг уудлан гаргалаа. Би Чикагогоос гараад хаашаа ч хамаагүй явахад бэлэн байв... Тэр үед би Бурханы өмнө өөрийн бүх алдаа, буруугаа олж харсан юм. Энэ бол би Бурханы өмнө бус харин Др.Лигийн өмнө амьдарч байсан явдал байлаа. Би түүгээр сайн, чадварлаг илгээлтийн эзэн хэмээн үнэлүүлэхийг хүсэж байлаа. Би 10-12 нэгийг харьцах нэгийг хийснээрээ хүмүүсийн өмнө хэр итгэмжит хоньчин болохоо харуулахыг хүсэж байснаа олж харсан юм! Би залуу илгээлтийн эздээс “Жосе Ан ямар сайн хоньчин бэ!” гэсэн үгийг сонсохыг хүсэж байлаа. Би залуу илгээлтийн эздийн өмнө UBF-ийн ахмад хоньчин гэсэн нэр нүүрээ хамгаалахыг хүсэж байлаа. Миний толгойд зөвхөн Бурханыг л хайрлах ямар ч бодол алга байлаа. Миний нүд Бурханы хонин сүргийн хэрэгцээ болон хэрхэн тэднийг халамжлах вэ гэж эрэн хайхгүй байлаа. Би зөвхөн өөрийнхөө нэрийг өндөрт өргөж, хүмүүсийн өмнө хэр сайн хоньчин болохоо харуулах талаар л бодож байлаа. Гадна байдлаараа энэ бол асуудалгүй л дээ... Гадна байдлаараа би маш шаргуу ажилласан! Гэвч дотроо би Бурханы хонин сүргийг өөрийн нэр алдрын төлөө ашиглахын тулд ажиллаж байсан юм. Би нэгийг харьцах нэгийн үйлчлэлээр болон бүтэн сайны хүндэтгэлийн цуглааны ирцээр дамжуулан өөрийгөө алдаршуулахаар хичээж байлаа. Миний чиглэл сайн хоньчин Есүсийн чиглэлээс 180 хэм хазайсан байв. Би хөлсний хоньчин болжээ. Үгүй ээ би бүр хулгайч, дээрэмчин болсон байна. Энэ бол яагаад ямар ч зүйл болоогүйн учир шалтгаан нь байсан юм. Харин ч ямар нэгэн юм болсон бол жинхэнэ хачин жигтэй юм чинь тэр л болох байжээ. Миний нэгийг харьцах нэгийн үйлчлэл Бурханы таалалд нийцэхгүй байгааг би маш тодорхой харав. Бурхан миний 12 нэгийг харьцах нэг юм уу, эсвэл шаргуу хөдөлмөрийг хүсэхгүй байгааг би ухаарав. Бурхан намайг Бурханыг хайрлаж Түүний хонин сүргийн төлөөх сайн хоньчин байхыг хүсэж байлаа. Би ямар ноцтой гэмтэн байгаа вэ! Би өөрийгөө анхны итгэгчдийг барьж шоронд хийхийн тулд шаргуу ажиллаж байсан Саулаас ямар ч ялгаагүй байгааг олж харав. Тэгээд л миний хоньдууд надаас зугтахыг хүсэж байжээ. Би тэдэнд анхаарал тавиагүйгээс л тэгсэн аж. Би тэднийг зөвхөн өөрийн нэгийг харьцах нэгийн үзүүлэлтээ өндөрсгөж, бүтэн сайны хүндэтгэлийн цуглааныхаа ирцийн тоог нэмэгдүүлэхийн тулд л ашиглахыг хүсэж байлаа.
Тэр өдөр би Др.Ли болон бусад илгээлтийн эздийн өмнө амьдрахаа больж, зөвхөн Бурханы л өмнө амьдрахаар шийдсэн юм. Би өөрийн нэр алдрын төлөө амьдарч байгаа хар амиа хичээсэн бүх гэм нүглээ гэмшсэн. Би уг нь энэ дэлхийн бүх алдрыг орхисон боловч харин UBF чуулган дотроо нэр алдрыг хайж байжээ. Би ямар аймаар хуурмаг төрхтэй хүн байгаа вэ!
Тэр өдрөөс эхлээд бүтэнсайн өдөр олон хүн авчраагүйгээс болж Др.Лигээр зэмлүүлэх вий гэдэгт санаа тавихаа болив. Би түүний зэмлэлийг хүлээж авахаар шийдсэн юм. Шинэ залуу илгээлтийн эзэн шиг бусдад үл тоогдож, янз бүрээр хэлүүлсэн ч үүнийг хүлээж авахаар шийдсэн юм. Би жинхэнэ нэгийг харьцах нэгийн үйлчлэлд төвлөрч эхэлсэн юм. Би өөрийн нэрийн төлөө олныг хийж байхаас илүүтэй чанартай ганц нэгийг харьцах нэгийн үйлчлэлд төвлөрсөн юм. Би хүмүүсийн нүдний өмнө амьдрах байдлаас чөлөөлөгдсөн. Миний бүх хүсэл цэвэр зүрх, цэвэр хандлагаар Бурханы тааллыг эрэн хайж, Бурханы хоньдод үйлчлэх явдал болон өөрчлөгдсөн.
Үүнээс хойш бараг 8 жил өнгөрчээ. Манай салбар бүтэнсайн өдрийн ирц болон нэгийг харьцах нэгийн үйлчлэлийнхээ тоогоор 24 салбар цуглааны дундаас хамгийн доогуурт ордог болсон. Гэвч би үүнийг тоогоогүй. Харин би ганц ч болов сайн бөгөөд жинхэнэ нэгийг харьцах нэгийн библийн хичээл хийхэд л гол анхаарлаа хандуулахыг хүсэж байлаа. Цаг хугацааны энэхэн үе өөр зорилгын төлөө шаргуу ажиллаж байсан тэр үеэс илүү хурдан өнгөрчээ. Цаг хугацааны энэхэн үед миний амьдрал яг л өндөр тэнгэрт халин дүүлэх шувуу мэт байлаа. Миний нэгийг харьцах нэгийн библийн хичээл амжилттай байсан ч би тоохоо больсон. Би нэгийг харьцах нэгийн хоньдуудаа бүгдийг нь хайрласаар байсан юм. Би өөрийнхөө төлөө бус харин тэдний төлөө нэгийг харьцах нэгийг хийсэн. Би бүтэнсайн өдөр хэдэн хүн манай хэсэгт ирж байгаад анхаарал тавихаа больсон. Яг л энэ арга замаар Есүс намайг миний амин хувийн нэр алдрыг хөөцөлдөх байдлаас, бусдын бодол санаанаас, Бурханы үйлчлэл дэх амжилтгүй байдлын айдсаас чөлөөлсөн юм. Би ганцхан хүнтэй ч байсан хамаагүй үнэхээр аз жаргалтайгаар нэгийг харьцах нэгийг хийдэг болсон.
Намайг гэмшээд 1998 оны шинэ семистрийн үеэр их сургууль дээр очин “загасчлах” үед (fishing) Бурхан надтай Дарреныг учруулж Бурханы үгийг хамтдаа судлахад урих боломжийг өгсөн юм. Гэвч тэр удалгүй NEIU-д ирэхээ болив. Тэдний гэр нь сургуулиасаа цаг гаран явах зайтай байсан ч би тэдний гэрийг хэрхэн олох арга замаа олж чадсангүй. Дараа нь Бурхан надад коллежийн оюутан Чун Абрахамынд очиж байхыг сануулсан юм. Долоо хоногт ганц удаа хагассайнд тэдний гэр лүү машинаар нилээд удаан явж байж хүрэх энэ хэрэгт би золиос гаргахаас өөр ямар ч ашиг тусыг олохгүй гэдгийг мэдэж байлаа. Бурханы нигүүлслээр тэрээр долоо хоногийн турш шаргуу ажилласан тул хагассайн өдрийн өглөө бүр гэртээ унтаж байж таардаг байлаа. Энэ маягаар бидний библийн хичээл жилийн турш үргэлжлэв. Тэр нэгэн удаа надад намайг тэдний гэрт дахиад битгий ирээсэй гэж хүсэж буйгаа хэлсэн юм. Гэсэн ч Бурханы тусламжаар ямар ч байсан тэднийд оччихдог байв. Дараагийн жил нь тэрээр намайг тэдний гэрт ирэхээ болиод харин тэр гэрээсээ гарч хоёр гэрийнхээ дундын газарт уулздаг болъё гэсэн санал тавив. Тэгээд хоёр дахь жилээс нь бид тэдний гэрээс ч манай гэрээс яг 13 милийн газарт байрлах хурдны замын хажуугийн гамбургерын газарт уулздаг болов. Тэрээр библийн хичээлд үнэхээр дуртай болсон болохоор хэзээ ч библийн хичээл хийхээ зогсоохгүй юм байна гэж бодож байлаа. Гэтэл хожим нь тэрээр надад тэр үед надтай уулзах бүртээ энэ бол түүний надтай хийж байгаа сүүлчийн хичээл гэж бодож ирдэг байсан тухайгаа хэлсэн юм. Гэвч үүнийгээ надад хэлэх боломж түүнд хэзээ ч олдож байгаагүй юм. Учир нь бид Библийн хичээлээ хийж дуусах үед Ариун Сүнс түүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг байжээ. Тэгээд тэрээр Библийн хичээлийн төлөө талархах сэтгэлээр залбирч дараа хэзээ дахиж уулзахаа надтай тохирдог байв. Ийнхүү бас нэг жил өнгөрлөө. Гурав дахь жилээс нь тэрээр хоёр гэрийнхээ дундын газарт уулзахаа больж харин NEIU дахь Библийн өргөөнд маань ирж байхыг хүсэв. Ийнхүү үргэлжилсээр өнгөрсөн есдүгээр сарын 8-нд бид нэгийг харьцах нэгийг хийж эхлээд яг 10 жил болсон юм. Бурхан түүний зүрхийг хөдөлгөж хүндэтгэлийн цуглаанд болон баасан гаригийн удирдагч нарын цуглаанд тогтмол ирдэг болгосон. Түүгээр ч зогсохгүй тэрээр сүүлийн гурван жилийн турш Виктор гэдэг нэгэн хонийг тэжээж байна. Бурхан түүнийг ерөөж, бас түүний завхайрлын болон бэлгийн гаж зуршлын ноцтой гэм нүглийг ч уучилсан юм. Бурхан түүнийг тэвчин хайрласан төдийгүй түүнийг Венесуэлээс ирсэн Хелен хоньчинтой итгэлийн гэр бүл болгон босгосон юм. Бид Есүсийн бүрэн дүр төрхийг олтлоо өсөх хэрэгтэй. Тэрээр дагалдагчдыг босгодог үр жимстэй хоньчин болсон бөгөөд түүний эхнэр нь ч өнгөрсөн жил хагасын турш 2-3 хонийг итгэмжтэйгээр тэжээсээр байна. Ингэхэд... миний хийх ажил ингээд дууссан гэж үү? Үгүй ээ! Нэгийг харьцах нэгийн библийн багшийн ажил хэзээ ч “тэтгэвэрт” гардаггүй юм аа... Гэрлэснийхээ дараа ч тэдэнд бидний нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дамжуулан сайн зөвлөмж хэрэгтэй байсаар л байлаа. Одоо ч тэд өөрсдийн хоньдынхоо талаар, бас хүүхдүүдийнхээ талаар, бас ирээдүйд болж магадгүй илгээлтийн эзний амьдралынхаа талаар надаас асуудаг.
Ийнхүү 10 жил өнгөрлөө... одоо би Есүстэй хамт аз жаргалтай байна! Одоо би зөвхөн Бурханы хонь байгаадаа л аз жаргалтай байдаг. Миний эргэн тойронд юу болж байна? Бурхан хэрхэн энд ажиллаж байгааг харахад үнэхээр гайхмаар! Бурхан Чикагод хамгийн том салбарыг байгуулахаар хүмүүсийг илгээсээр байна... гайхалтай! Өнгөрсөн Пурдьюгийн конференцэд л гэхэд 90 орчим хүн NEIU-гаас иржээ.... намайг шаргуу хөдөлмөрлөж байхад... Бурхан надад өгөлгүй харин ч бүгдийг надаас авч байсан бол... Харин одоо би Бурханыг, эсвэл хоньдуудыг надтай хамт байгаач хэмээн шаардахгүй маш чөлөөтэйгээр үйлдэх үед Бурхан миний эргэн тойронд нэгийг харьцах нэгийн хамтран зүтгэгчдийг болон хоньдуудыг олноор босгон байгуулсаар байна. Одоо би урьдынх шиг тэд надаас зугтах болов уу, үгүй юу гэж санаа зовохоо больсон. Хэрвээ би тэднийг хүн нэг бүрийг хайрлаж, тэдний хэрэгцээнийх нь төлөө үйлчилж сайн хоньчноор амьдарч тэднийг тэжээх юм бол... Бурхан энэхүү нэгийг харьцах нэгийн үйлчлэлийг маань 30, 60, 100 дахин өсгөж элбэг арвинаар ерөөх нь дамжиггүй ээ.
Одоо би Библийг эх хэл дээр нь уншиж сурч, Еврей болон Грек хэл дээр Библийг судлах хэрэгтэй байгаагаа олж харж байна. Ингэвэл би ном бүрийн бичигдсэн суурь нөхцөл, эх соёл, эх утгыг нь илүү сайн ойлгож улмаар зөв орчуулга, зөв хэрэглээг нь олж чадна. Би одоо өөр олон зүйлийг хийж дэмий зүйлд цаг алдалгүйгээр Библийг л улам хичээнгүйлэн уншиж судлах хэрэгтэй байна. Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг Бурханы хоньдуудтай хийснээр Библийн юу сургаж байгааг уншиж, судлаж, амьдрал дээрээ хэрэгжүүлэхээр би Библи рүү буцан эргэж байна.


Эх сурвалж: http://www.europeubf.org/category/messages/special-lectures/
Posted by

No comments:

Post a Comment