Wednesday, November 7, 2012

Нэгэн итгэгчийн түүхээс их урам авлаа...

Урьд шөнө Диетрих Бонхоеферийн тухай кино үзлээ. Бурханы үгийн дагуух зөвт байдлыг эрэлхийлэх түүний хүсэл тэмүүлэл гүн сэтгэгдлийг үлдээлээ. 


Теологич, пастор байсан тэрээр 1930-аад оноос эхэлсэн нацистуудын социалист хөдөлгөөн болон түүнийг толгойлогч Гитлерийн эсрэг тэмцэгч Герман пастор байсан гэдгээрээ алдаршсан нэгэн юм. Гэхдээ түүний тэмцлийн талаар түүхийг үзвэл тэрээр зэвсэг барьж юм уу, эсвэл улс төрийн өнцгөөс асуудалд хандаж, тэмцсэнгүй. Харин өөрийгөө Бурханаар томилогдсон эш үзүүлэгч, апостл гэж тунхаглаж, тэр байтугай католик сүмтэй тохиролцоонд хүрч хүлээн зөвшөөрүүлсэн Гитлерийн бурангуй тунхаглал болон үйлдлийн эсрэг үнэний үгийн зөв байдлын төлөө тэмцжээ. Гитлер өөрийгөө герман үндэстнийг босгон сэргээж, еврейчүүдийн дарлалаас чөлөөлөхөөр илгээгдсэн Бурханы элч хэмээн тунхаглаж, түүгээр ч зогсохгүй Есүсийн тунхаглаж байсан чөлөөлөлтийг өөртэйгөө холбон тунхаглаж байжээ...

Бонхоеферийн үнэний төлөөх тэмцэл эцсийн сүүлд түүнийг үхэлд хөтөлсөн юм. Хэдий түүний эргэн тойронд байсан хүмүүс нь Гитлерийг бөмбөг тэслэн алах хуйвалдаанд оролцож, түүнийг бас тэдэнтэй нэгдэхийг уриалсан ч тэрээр хүлээн авахаас эрс татгалзжээ. Үнэндээ л Христийн үгийг дагах түүний зүрх сэтгэл ороо бусгаа тэр үед шижир алт мэт хичнээн үнэ цэнэтэй байгаа вэ...

Тэр итгэсэн... Итгэлээ ч тунхагласан... Тунхагласнаараа ч амьдарчээ... Алдрын титэм түүнийх...
Posted by

No comments:

Post a Comment