Ойрд блог руугаа ороогүйн байна шүү. бодоод бас хараад байсан чинь FB бол зүгээр л мэдээллийн зориулалттай юм байна. Харин блогоо бол хэзээ ч орхиж болохгүйн байна шүү. Хэхэхэхэ.
Миний хувьд богино хугацаанд их олон зүйл өөрчлөгдсөн. Ажлынхаа орчныг өөрчилж үзлээ. Яагаад ч юм урьд урьдынхаас илүү сэтгэл санаа тайван байгаа ч мэргэжлийн минь өвчин хөдөлж сэтгэх чадвар маань нэг хайрцганд л ороод байх шиг. Би яг тийм үед бухимдаад ирдэгийн. Хүн бодох бодол нь хязгаарлагдаад ирэхээр л стресс гэдэг зүйлд ордог бололтой. одоо бол надад мэргэжлээрээ амаа халууцтал ярих хүн алга. Сайхан ургуулан бодож буу халах юмсан найз нар, уран бүтээлчидтэйгээ. Юу юунаас илүү үүнийг л хүснэ.
Хайр дотор бүх зүйл багтдаг
Wednesday, May 1, 2013
Wednesday, January 2, 2013
Алхам алхмаар
2012 он. Би жил бүр төлөвлөгөө гаргадаг. Заримыг нь хийж амжуулна, заримыг нь хийж дуусгалгүй он гаргана. Өдөр хоног яасан ч хурдан өнгөрдөгийн. Бараг юу ч хийж амжаагүй мэт сэтгэл нэг л гунигтай.
Дахиад л нэг жилээр......
2013 он. Цоо шинэ юм хиймээр санагдахын. Шинэ сэтгэлгээ хэрэгтэй байгааг би өөрийнхөө дотроос мэдрээд байна. Харин юуг яаж гэдгэ, бас аргаа олохгүй байгаа юм шиг..
Цоо шинэ амьдралаар амьдармаар санагдахын. Миний амьдрал гэж нэг л хэвийн уйтгартай, хийсэн бүтээсэн зүйл нь хүнд нээх ач холбогдолгүй, зөвхөн үзээд л өнгөрсөн болхоор тэр ч юм уу... Би нэг л өөр зүйлийг хиймээр санагдаад байна.
Хүмүүстэй уулзаж ярилцмаар, найз нартайгаа хөгжилдөж инээмээр, камераа үүрээд орон нутгаар явмаар, ядуу нэгэнд хоол унд хувцас хунараар тусалмаар, бичиг үсэггүй нэгэнд мэддэг зүйлээ заамаар, өндөр уулын оргил дээр сэтгэлээ онгойтол хашгирмаар, тааралдсан хүн мүрт Есүсийн тухай яримаар..... Надад уг нь хийх ажил их байна. Гэвч нэг л юм болохгүй байгаа мэт хөдөлж чадахгүй байхын.
2012 онд хийнэ гэсэн ажлынхаа 70%-ийг хйсэн ч сэтгэл нэг л сонин. Би нэг л өөр амьдармаар байна. Хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун баймаар байна.Өөрийнхөө мэддэгээс илүү ихийг мэдмээр байна. Харин сэтгэл нэг л сонин байна.

Wednesday, November 7, 2012
Бурханы үг бол толь
Сүнсээрээ
харанхуйд суугч хүн хуурмаг толийг хэрэглэж байдаг. Тэгээд Бурханы
үгээр өөрийн үнэн дүр төрхөө харахын оронд өөртэйгөө төстэй хүн юм уу,
эсвэл өөрөөсөө доор хүнийг харж харьцуулан сэтгэлийн ханамжийг авах
гэдэг. Ийм хүн өөрийгөө үргэлж залуу, бахархмаар болгож харагдуулдаг
хуурмаг толинд дуртай байдаг. Тэгээд жинхэнэ толь болох Бурханы үгийг
тоолгүй дорд үздэг. Энэ бол буруу.
1:1 библийн хичээл хэрхэн хийх вэ?
"Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,...” (Матай 28:19)
Дагалдагчийг өсгөх
ажилд “юуг заах вэ?” гэсэн сургалтын агуулга нь чухал боловч, “хэрхэн
заах вэ?” гэсэн практик аргачлал ч бас чухал байдаг. Гэвч эдгээрээс илүү чухал хүчин зүйл нь “багш” өөрөө байдаг билээ. Сайн мод л сайн үр жимс төрүүлдгийн адилаар зөвхөн сайн багш л сайн шавийг төрүүлдэг. Энэхүү зарчим нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дагалдагч бэлтгэхэд ч мөн хэрэгждэг. Өнгөцхөн харвал, асуудлууд нь зөвхөн хоньдод байдаг мэт санагдавч, сайтар нягталж үзвэл асуудлын бараг 90% нь хоньчноос хамааралтай байдаг байна. Тэгвэл хоньдод хандах хоньчны хандлага ямар байх хэрэгтэй вэ?
1. Нэгийг харьцах нэгээр дагалдагч бэлтгэхийн утга учир
Нэгийг харьцах нэгийн үйлчлэл
Зохиогч: Др.Ан Жосе
Түлхүүр ишлэл: Иохан 12:24
“Үнэнээр,
үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй
бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.”
Орчуулсан: С.Баатарзул © http://tulguur.blogspot.com
Саяхан
нэгэн Фараоны Пирамидаас улаан буудайн нэгэн үр олджээ. 3000 гаран
жилийн өмнөх үр одоо болтол байж байгааг мэдэхэд гайхмаар байлаа. Гэвч
энэ үр хэзээ ч газар унаж, үхээгүй бөгөөд энэ олон жилийн турш ганцаараа
үлдсэн нь харамсалтай байлаа. Хэрвээ энэ үхсэн бол хэдэн сая тонн улаан
буудайг боловсруулж энэ дэлхий дээрх олон хүмүүсийг хооллох байсан нь
лавтай.
Нэгийг
харьцах нэгийн үйлчлэл нь үхэж, үлэмж их үр жимс гаргасан Есүсийг
дуурайх явдал юм. Бурхан бидний хүн нэг бүрт улаан буудайн нэгэн үр шиг
нэгийг харьцах нэгийн библийн багшаар “өөрийгөө үхүүлэн” амьдрахад
туслах болтугай. Ингэснээр Бурхан Германы үйлчлэлийг хоёр дахин өсгөж,
Европ тивийг дэлхий даяар илгээлтийн эздийг илгээдэг тив болгон сэргээх
болтугай.
Нэгэн итгэгчийн түүхээс их урам авлаа...
Урьд шөнө
Диетрих Бонхоеферийн тухай кино үзлээ. Бурханы үгийн дагуух зөвт байдлыг
эрэлхийлэх түүний хүсэл тэмүүлэл гүн сэтгэгдлийг үлдээлээ.
Теологич, пастор байсан тэрээр 1930-аад оноос эхэлсэн нацистуудын социалист хөдөлгөөн болон түүнийг толгойлогч Гитлерийн эсрэг тэмцэгч Герман пастор байсан гэдгээрээ алдаршсан нэгэн юм. Гэхдээ түүний тэмцлийн талаар түүхийг үзвэл тэрээр зэвсэг барьж юм уу, эсвэл улс төрийн өнцгөөс асуудалд хандаж, тэмцсэнгүй. Харин өөрийгөө Бурханаар томилогдсон эш үзүүлэгч, апостл гэж тунхаглаж, тэр байтугай католик сүмтэй тохиролцоонд хүрч хүлээн зөвшөөрүүлсэн Гитлерийн бурангуй тунхаглал болон үйлдлийн эсрэг үнэний үгийн зөв байдлын төлөө тэмцжээ. Гитлер өөрийгөө герман үндэстнийг босгон сэргээж, еврейчүүдийн дарлалаас чөлөөлөхөөр илгээгдсэн Бурханы элч хэмээн тунхаглаж, түүгээр ч зогсохгүй Есүсийн тунхаглаж байсан чөлөөлөлтийг өөртэйгөө холбон тунхаглаж байжээ...
Бонхоеферийн үнэний төлөөх тэмцэл эцсийн сүүлд түүнийг үхэлд хөтөлсөн юм. Хэдий түүний эргэн тойронд байсан хүмүүс нь Гитлерийг бөмбөг тэслэн алах хуйвалдаанд оролцож, түүнийг бас тэдэнтэй нэгдэхийг уриалсан ч тэрээр хүлээн авахаас эрс татгалзжээ. Үнэндээ л Христийн үгийг дагах түүний зүрх сэтгэл ороо бусгаа тэр үед шижир алт мэт хичнээн үнэ цэнэтэй байгаа вэ...
Тэр итгэсэн... Итгэлээ ч тунхагласан... Тунхагласнаараа ч амьдарчээ... Алдрын титэм түүнийх...

Posted 20th August by Baatarzul Sukhbaatar
Tuesday, November 6, 2012
Там ба диваажин
Үзээд сэтгэл эвгүй болж байна. Миний хайртай бүх хүмүүс Есүст итгэвэл ямар сайхан бэ?
Би тэднийхээ төлөө залбирсаар байх болноо. Хамтдаа диваажинд очмоор байна.
Subscribe to:
Comments (Atom)